С.Д гэх хүн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фэйсбүүк хаяг руу зурвас бичин харилцаж, улмаар бэлэг эрхтнийхээ зургийг үзүүлж, нүцгэн зураг, бичлэгээ явуулахыг шаарджээ.

 

Түүгээр ч зогссонгүй, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон байна. Хүүхдэд садар самуун сурталчилж, уруу татсан түүнд цагдаагийн байгууллага энэ оны 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, шалгажээ.

 

Тэр 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "GS-25" сүлжээ дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй буюу 13 настай Ө.М-г биеэ хамгаалах чадваргүй болон уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан, хүчиндсэн байна. Түүний энэ хэрэгт цагдаагийн байгууллага 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгажээ. Түүний дээрх хоёр хэргийг нэгтгэхээр 7 сарын 29-нд саналаа Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ.