"Харанга" хамтлагийн 35 жилийн ойд зориулсан "Амьдрал" амьд хөгжмийн наадмын хэвлэлийн бага хурал боллоо. Тоглолт энэ сарын 24-ний өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд "Амьдрал-35" нэртэйгээр болох ба зохион байгуулагчаар Ж.Дамдинцэрэн, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун, хөгжмийн продюсерээр "PPL" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түвшинжаргал нар ажиллаж буй аж. 

Энэ үеэр ерөнхий найруулагч Н.Халиун: "Харанга" хамтлагт сурталчилгаа хийх шаардлагагүй. Тийм учраас тоглолтын зохион байгуулалтын талаар хэдэн зүйл онцолж хэлье. Сүүлийн таван жилд Монголчууд маань Төв Цэнгэлдэхэд тоглолт зохион байгуулж сурсан. Үзэгчид ч ирж үзэж сурсан байна. Тиймээс "Харанга" хамтлаг маань 35 жилд анх удаа стадионд тоглох гэж байгааг бодолцоорой.

 

Тоглолт маань энэ сарын 24-ний 14:00 цагаас нээгдэнэ. Хөгжмийн фестиваль, наадам гэдэг утгаараа тоглолтын эхлэл хэсэгт залуу хамтлаг дуучид тоглоно. Улмаар "Харанга" хамтлаг тоглолтын оргил цагт буюу 21:00 цагаас үзэгчдэд хүрнэ.

 

Хамтлагийнхан маань тоглолтын зохион байгуулалтад оролцохгүй. Тэд зөвхөн тайзан дээр яаж дуулах вэ л гэдгээ бодолцоно." гэсэн бол тус хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн: "5-уулаа хамтлагаа байгуулаад 35 жилийн дараа 5-уулаа сууж байгаа нь гайхамшигт хувь заяа  " гэв.

 

“Харанга” хамтлагийн 35 жилийн ой “АМЬДРАЛ” амьд хөгжмийн наадмын Ерөнхий зохион байгуулагч “PPL”, хамтран зохион байгуулагч “M Karaoke” ажиллаж байна.

 

 

Тоглолтын тасалбарыг 

• Shoppy.mn

• Ticket.mn

• eventx.mn цахимаар борлуулж байгаа аж.

VIP тасалбарыг өмнө нь зарлаагүй байсан бөгөөд өнөөдрөөс борлуулалтад гарч байгааг тус тоглолтын зохион байгуулагчид онцоллоо