2020 онд УИХ-ын сонгуультай. Хоёр том хүчин болсон АН, МАН сонгуулийн амлалтын биелэлтийнхээ талаар ярилцаад эвлэлдэх биш эрх мэдлийн төлөө талцаж суудаг болжээ. Тэдэнд ард түмэнтэйгээ эргэж уулзах нүүртэй үлдэх хэрэгтэй гэдэг ардын үгийг сануулаад сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийг нь эргэн сануулъя.

Хэрхэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж байгааг бодитоор харж буй иргэд үнэлэлт дүгнэлтээ эртнээс өгч, сонгуульдаа зэхэж байх нь зүйн хэрэг. Улс төрчид хэдийнээ шоугаа эхэлсэн байхад яагаад ард түмэн дүгнэлтээ хийж болохгүй гэж. 

2016 оны сонгуульд МАН "Бид хамтдаа чадна" уриатайгаа сонгуулийн ерөнхий хороогоор хөтөлбөрөө дэвшүүлсэн бол АН "Монгол хүн 2020" нэртэйгээр хөтөлбөрөө батлуулж байсан юм.

 

 

МАН-ын хөтөлбөрийн илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй. 

 

 

Харин АН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд хүч үзэхдээ баталсан мөрийн хөтөлбөрийн илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай. 

Тус намын мөрийн хөтөлбөр, хэрэгжилтийн талаар өөр өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ хийж ирэх сонгуулийнхаа сонголтыг хийхэд бэлтгэх цаг хэдийн иржээ.