Б.Жаргалан: Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийн эсрэг байх нь дүүрч гэхэд иргэдийнхээ эсрэг яваад байна
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: "МАН-ынхан Туулын хурдны төслийг ихээхэн гажуудуулж, анхны төлөвлөгөөтэй нь харьцуулахад төсөвт өртгийг үлэмж нэмэгдүүлж, байгаль орчинд өндөр эрсдэлтэй төсөл болгон өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь анх дэвшүүлсэн шинэ санал, санаачлагыг хэрхэн гажуудуулж болдгийн тод жишээ болж байна.
Өнөөгийн нөхцөл байдалд 2.3 их наяд төгрөг гэдэг маш их хэмжээний мөнгө. Ердөө 32 км замыг ийм өндөр өртгөөр барих нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодит, нарийвчилсан тооцоо, төлөвлөгөөгүй байгааг харуулж байна.
Анх энэ төсөл “Гудамж” төслийн хүрээнд яригдаж байх үед ийм нарийвчилсан ТЭЗҮ гараагүй ч далан дагуу барих төлөвлөгөөтэй байсан тул өртөг нь харьцангуй бага байсан. Аливаа төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөцөд үзүүлэх эрсдэл, эдийн засгийн үр ашиг, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих байдал зэрэг олон хүчин зүйлээр цогцоор нь үнэлэх ёстой.
Энэ үүднээс авч үзвэл, Х.Нямбаатар даргын санал болгож буй хувилбар нь байгаль экологийн болон эдийн засгийн өндөр эрсдэлтэй, улмаар улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж харж байна. Иймд бид уг төслийг дэмжих боломжгүй.
Мөн “Хатантуулаа хамгаалья” зэрэг иргэний хөдөлгөөнүүд өрнөж, иргэд хотынхоо байгаль орчин, Туул голын ирээдүйд санаа зовниж байна. Тиймээс хамгийн түрүүнд иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой. Улс төрийн ямар ч шийдвэр гарсан эцсийн дүнд иргэдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой.
Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм нөхцөлд хүч түрэн шийдвэр гаргах нь зохимжгүй. Хотын дарга бол нийслэлийн иргэдийн төлөөлөл учраас иргэдийнхээ төлөө ажиллах ёстой. Гэтэл одоогийн нөхцөл байдалд иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа мэт харагдаж байна.
Бидний эсрэг байна уу гэдэг нь чухал биш, харин иргэдийнхээ эрх ашгийг зөрчиж болохгүй. Надад ирсэн мэдээллээр төслийн трасс ихээхэн өөрчлөгдсөн байна. Гэвч эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргах шаардлагатай. Анх далан дагуу, олон баганат бетон гүүрэн байгууламж барихгүйгээр төлөвлөж байсан бол одоо бүрэн гүүрэн зам болж өөрчлөгджээ.
Сүүлийн хэлэлцүүлгээр нийтдээ 2574 ширхэг бетон баганат гүүрэн байгууламж барихаар төлөвлөж байгаа нь Туул голын татам газарт байрлана гэсэн үг. Энэ нь байгаль орчны дүрэм, хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Иймд уг төслийг яаралтай түдгэлзүүлж, саяхан олон нийтэд цацагдсан мэдээллийг холбогдох захиргааны байгууллагууд нягтлан шалгаж, бодитой шийдвэр гаргах шаардлагатай. Шинэ Ерөнхий сайдаас миний хүлээж буй зүйл гэвэл: Засгийн газраа бүрдүүлж буй энэ үед доод шатны засаг дарга нарын шийдвэрийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар энэ асуудал Н.Учрал даргад очсон гэж ойлгож байна." гэлээ.
Б.Төгсбаясгалан







Зочин · 10 минутын өмнө
80955877
Зочин · 10 минутын өмнө
ANUSDI BOOW XXI BOOW DOLOOJ80855877
Зочин · 49 минутын өмнө
Түгжрэл буурах ёстой