Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч Баасан гараг /2026.03.27/-т гаргасан. 

Харин өчигдөр хуралдсан МАН-ын III Бага хурлаар Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжсэн. Өнөөдөр УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлгүүд, мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд мөн л дэмжлээ.

Тэгвэл Н.Учралын тэргүүлэх Засгийн газрын танхимд ямар хүмүүс ажиллах нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод байна. Зарим эх сурвалжууд, "УИХ-д 42 суудалтай АН-д Засгийн газарт хамтрах саналыг эрх баригчдаас тавьсан. Харин АН-ынхан дөрөв биш найман сайдын суудал авна" гэх шуум чих дэлсэж эхэллээ.

Гэхдээ үүнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орох нь зохисгүй гэсэн байр суурь илрхийлсээр ирсэн. Энэ байр сууриндаа байх болно" хэмээн ярьсаар байна. Гэхдээ тэднийг хамтрахаар уулзалт хийсэн гэх хүмүүс ч байна. Тэд эцсийн шийдээ хэрхэн гаргахыг л хүлээх үлдлээ.