Засгийн газрын хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэдний нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Түүний оронд ХҮН намын гишүүн Б.Найдалааг  томилох шийдвэрийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргасан байдаг. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлэх юм. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн өөрийн орлого нь 44 сая төгрөг, гэр бүлийн орлого 81 сая төгрөг хэмээн ХОМ-доо мэдүүлжээ. Мөн нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн хашаа байшингаа 710 сая төгрөгөөр үнэлжээ. Үүнээс гадна "Nissan" маркийн нэг суудлын автомашинаа 150 сая төгрөгөөр үнэлсэн бол хоёр адуугаа 3.5 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Түүнчлэн эзэмших эрхтэй хоёр газраа 10 сая төгрөгөөр үнэлсэн бол 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь 51 сая төгрөгийн хадгаламжтай, 239 сая төгрөгийн зээлтэй. "Эрдэнэс Тавантолгой" ХК болон " ЭсДиБи" ХХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн сүүлийн таван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.