Дуучин П.Баярцэнгэл "Боловсрол суваг" телевизийн "Яг түүн шиг" шоунд оролцож авьяасаа сорьж буйг хэн хүнгүй мэднэ. Тэрбээр энэ удаагийн шилдгийн шилдгүүд өрсөлдөж байгаа дугаарыг эхэлсэн цагаас хойш оноогоо даруулж буй. Түүний фэнүүд нь "Баярцэнгэлийн оноог шүүгчид дарах больё.  Бид дуучнаа авлаа, ингэж оноо дарах байсан бол мэргэжлийн хүнийг анхнаасаа оруулах шаардлагагүй байсан" гэх зэргээр сошиалд нэлээдгүй хэдэн дугаарын дараа маргаан үүсгээд авсан. Тэгвэл өчигдрийн дугаарт ашгүй тэрбээр ялагч болж, фэнүүдийгээ баярлуулав.