УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.09.22/ хуралдаан УИХ-ын 75 гишүүн буюу 59.5 хувийн эхэллээ. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ. 

  1. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах

  2. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг танилцуулж дууслаа.

Ерөнхий сайд Н.Учрал: Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дах хэсэг 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу С.Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна. 

Томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.