Олон удаагийн үйлдлээр мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ
41 минутын өмнө

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Баруун-Урт, Сүхбаатар, Асгат сумын нутаг дэвсгэрт удаа дараа мал хулгайлж байсан гэмт бүлгийг илрүүлэн, холбогдогчдыг саатуулжээ.
Урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаагаар тус этгээдүүд нь нийт 41 бод мал хулгайлж, иргэдэд 87 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон байна.
Одоогоор уг хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож байгаа аж.






