74 баавгай устгаж, 10 гаруй бамбарууш буцааж тавиад байна
8 минутын өмнө

БОУАӨЯ өнгөрсөн хугацаанд 74 хүрэн баавгай устгаж, 10 гаруй бамбаруушийг тэжээн, байгальд нь буцаан тавиад байна. 2027 онд манай улс баавгайгаа тоолно.
Хүн суурьшсан бүсэд баавгай орж ирэх явдал энэ жил зөвхөн манай улсад тохиолдоогүй. Канад, Япон, ОХУ гээд олон улсад ийм үзэгдэл болж байгаа юм. Үүнд зөвхөн идэш тэжээлийн хомсдол нөлөөлөөгүй. Уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа гэж эрдэмтэд онцолж байгааг өчигдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд БОУАӨ-ийн сайд мэдээлжээ.






