Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийг үзэгч фэнүүд нь андахгүй сайн танина. Тэрбээр " 247 градус", "Аз жаргал", "Соёлын довтолгоо", "Бүсгүйчүүд хайрыг хүснэ" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. Хошин урлагийн бүсгүйчүүдээсээ хамгийн царайлаг, үзэсгэлэнтэй гэгддэг жүжигчин бүсгүй хувийн амьдралаа төвхнүүлээд тун чиг завгүй явах болсон гэлцдэг. Сүүлийн үед буурь сууж намбалаг болсон хэмээн найзууд нь ярих болсон. Энэ удаад түүний будагтай ба будаггүй төрхийн хувиралыг гэрэл зургаар хүргэж байна.