Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг килограммын дундаж үнэ наймдугаар сард 36,521 төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 50.7 хувиар өсөөд байсан юм. Тэгвэл энэ сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж эхэллээ.

Энэ талаар ҮСХ-ноос есдүгээр сарын 21-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.2 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус буурсан хэмээн мэдээллээ. 

Өмнөх 7 хоногтой харьцуулахад:

  • Луувангийн үнэ 3.7 хувь,
  • Хонины ястай махны үнэ 1.2 хувь,
  • Үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар тус тус буурсан байна.

Тухайлбал, үхрийн ястай мах нэг килограмм нь 27-29 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины ястай мах нэг килограмм нь 22-27 мянган төгрөгийн үнэтэй зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ ханштай танилц.