З.Энхболд: Би ажлаа өгөхгүй
2019/07/05
Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.
Тэгвэл тэрбээр энэ талаар тайлбар хийж, "Үндэслэлгүй мэдээлэл байна. Цуураад л байх юм. Одоо УИХ руу Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэх үгийг бэлдэж байна. Тэр үгний дараа Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явах гээд байна шүү дээ. Зүгээр л бодоход ийм их ажилтай байхад ажлаа яаж өгөх юм бэ, урдах ажлаа л хийж байна. Ажил хэвийн явж байна. Би харин сонгуулийн өмнө сонгуульдаа бэлдэнэ шүү" гэв.
Бат-Үүл, Баабар, Ганболд, Энсайхан нарт · 2019/07/05
АН-ынхан хохь нь. Хөдөөний юмнуудыг эгнээндээ оруулж, нүүр өгөхөөр ингэдэг юм. Наадах чинь албан тушаалгүй бол алуулна гэдгээ мэдэж байгаа учраас хэзээ ч суудлаа тавихгүй.
matilda · 2019/07/05