Н.Номтойбаяр ямар гайхамшиг үзүүлэхийг харах л үлдлээ
3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнгөрсөн оны 12-р сард мэдээлэл хийх үеэрээ : "Асуудал болгон дээр үндэсний хороо байгуулдаг, төрийн албанд тэнцэхгүй хүмүүсээ шахдаг л Засгийн газар боллоо.Ажлын хэсэг, үндэсний хороо, нийтийн сонсгол гэсэн зангиатай ажлууд нь ихэдчихээд байдаг, үр дүн юу байгаа вэ?
Надад ийм санал байна. Өнөөдөр нийгэмд тулгамдсан энэ асуудалд УИХ дээр түр хороо байгуулаад надаар ахлуулчих.
Ийм онцгой үед хариуцлагатай, сахилга баттай ажиллахгүй бол энэ хямралт байдлаас гарна гэж худлаа. Надад ашиг сонирхол байхгүй, хулгайг нь хийхгүй.
Манай эвсэлд ажлын хэсэг гараад үнэхээр ямар бодит үр дүнд хүрч болох судалгааны ажлууд хийгдэж байна.
Номтойбаяр энэ ажлыг хийгээд улс төрийн оноо авах нь гэж улстөржилгүйгээр хариуцуулаад өгч болж байна. Засгийн газар нь бусад ажлуудаа хийгээд явахад болно.
Яг үнэндээ гайхамшигийг үзүүлж чадна шүү!" гэсэн билээ.
Тэгвэл МАН-аас түүний удирдсан "Үндэсний Эвсэл"-д хамтран ажиллах санал хүргүүлсэн тул энэ Бямба гарагт болох Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралд оролцон, ажлаа эхлүүлэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл эрх баригч МАН Н.Номтойбаярт яриад байгаа гайхамшигаа үзүүлэх боломжийг олгож байна. Одоо Н.Номтойбаяр чухам ямар гайхамшиг үзүүлэхийг харах л үлдлээ.
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
--------------------
Тэрбээр:
-УИХ-д суудалтай намууд зөвшилцөж ялангуяа суудал ихтэй МАН-ын удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр хамтарч ажиллах санал тавьсан. Улмаар өчигдөр Засгийн газраас манай намтай хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Энэ хагассайн өдрөөс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллана.
Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу даа. Утаа бол ядууралтай шууд холбоотой.
Монгол Улс маш олон татвар, шимтгэл, торгуультай. Өнөөдөр иргэд өдөр, шөнөгүй ажиллаад зарлага нь орлогоосоо давж байна. Цаанаа ядаж 15 хувийн хуримтлалтай байвал орон сууцны асуудлаа бодолгүй л яах вэ дээ. Тиймээс эдийн засгийн аргаар утаатай тэмцэх хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, яаж тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, Үндэсний эвсэл намын гол үзэл санаа нь хувийн хэвшлээ дэмжих.
Улс үндэстний гамшиг болсон томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хил хязгаараа тогтоогоод улс төржихгүйгээр хамтран ажиллах зарчим тогтоож байгаа. Агаарын бохирдлын эсрэг бодлого, шийдвэрүүд нь 20 дугаар зуунд байгаа гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. УИХ-аас ажлын хэсэг гарч Засгийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн эрхзүйн шийдлийг бид өчигдөр гаргасан. Бэлтэл ажил хангагдаж байна. Хоёрдугаар сарын 7-нд утаатай холбоотой сонсгол болно.
Зочин · 25 минутын өмнө
DYYDLGN80955877
Зочин · 1 цагийн өмнө
XUCHINDUULI80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XUSNR XXN80955877