Б.Цацрал даргатай Эрх Чөлөөний Эвсэл Нам "Засгийн Газар огцор" жагсаалыг 1-р сарын 11-нээс эхлэн Төв талбайд хийж эхэлсэн билээ.

Тэгвэл тэд 1-р сарын 20-нд Засгийн Газрыг огцруулах бүх нийтийн ажил хаялт зарлахаар болсон байна. Мөн цаашид Засгийн Газрыг огцруулахаар өлсгөлөн ч зарлаж магадгүй тухай эх сурвалжууд өгүүлж буй юм.

Энэ талаар тус намынхан мэдэгдэхдээ, Засгийн газар огцор жагсаал 6 дахь өдрөө үргэлжилж байна. (2025.01.11-нд эхлүүлсэн) 2025.01.20-нд бүх нийтээр ажил хаялт зарлаж, Засгийн газрыг огцруулах жагсаал болно.

Эрх Чөлөөний Эвслийн Б.Цацрал нарыг Засгийн газар огцор жагсаалын турш дарамт үзүүлж, халдлагууд хийгдэж, нүүр рүү нь нунтаг зүйл цацах, төв талбайгаас хөөх зэрэг хууль бус үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар байна. Өнөөдөр дахин эрх чөлөөнд нь халдлаа. Түүнчлэн СБД Засгийн газар огцор жагсаалыг цаашид бүртгэж авахгүй гэж мэдэгдлээ.

Эрх Чөлөөний Эвслээс Засгийн газар огцор жагсаалыг зогсоохгүй бөгөөд 2025.01.20-нд бүх нийтийн ажил хаялт, Засгийн газрыг огцруулах жагсаалыг зарлаад байна хэмээв.