Мөрөөдлийн театрын тайзнаас анх жүжигчний гараагаа эхэлж явсан О.Дөлгөөн АНУ-д амьдарч байгаа. Тэрбээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Өдгөө гэр бүлтэйгээ хамтдаа ажиллаж, амьдарч байгаа жүжигчин бүсгүй сүүлийн үед "Манго" брэндийн нүүр царай болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа дуулгасан удаатай. Үргэлж л хувцасны зураг авалттай байдаг түүний энэ удаагийн өөрчлөлт эрс шинэчлэлийг түүнд авчирсан бололтой.