Өнөөдөр АТГ-аас хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдэллээ. Уг хэвлэлийн бага хурлаар гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэв. 

МХЕГ-ын байцаагч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байна.