Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 25 хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
2 цагийн өмнө

“Alibaba”, “Mazaalai Texas” гэх мэт нэртэй клуб нээж, мэдээллийн технологи ашиглан, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан нэр бүхий 25 хүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, П.Э, Э.Б, У.Т, П.Х нар нь (нийт 25 хүнтэй) бүлэглэн “Pokerrrr-2” аппликейшнийн “Omaha love”, “Huh tenger”, “Huh tengiss”, “Alibaba”, “Mazaalai Texas” гэх мэт нэртэй клуб нээж, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан, гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогоороо өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 2 (Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх), Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мөрийтэй тоглоом зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.







Зочин · 1 цагийн өмнө
SEXSYGR TOGLI UILCHLN MERGJLN SEXSEER ANUSDX AL SEKSYGR BOOB XXN BOOW DOLOOJ80955877