УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэх мэдээлэл үе үе цахим орчинд тардаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын тамгын газарт хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдсан байна. 
Уг ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны дүнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  санаачлаагүй  байна гэсэн санал, дүгнэлт гаргасан байна. 

Энэхүү дүгнэлт УИХ-ын албан сайтад байршсан байгааг ЭНД ДАРЖ үзнэ үү. 
Бид хөөн хэлэлцэх хугацааг байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд хэн юу ярьсан талаар эргэж мэдээлэх болно.