Сайн байна уу урт ч гэсэн хамаагүй бичихээр шийдлээ. Би одоо 25-тай, нөхөртэйгээ хамт амьдраад 5н жил болжээ. Энэ хугацаанд их л юм үзсэн жаргал зовлон аль аль нь мэдээж залуу хүмүүс хаа нэг муудаж сайндах нь байдаг.
За гол асуух зүйл минь бид 2 энэ хугацаанд маш олон удаа салж нийлсэн яагаад гэхээр манай нөхөр намайг юм л бол орхиод явчихдаг. Би тэгээл ард нь хүүхэдтэйгээ хоолтой хоолгүй төрөөд гамаа алдаад хүртэл үлдэж байлаа. Их л хайртай байж, хадам ээждээ зодуулсан ч нөхрөө уучлалт гуйгаагүй байхад нь л уучилна, төрсөн дүүд нь зодуулаад байж байхад дүүгээ өмөөрөөд бороон дунд хүүхэдтэй минь орхиод гүйгээд явж байхад нь хүртэл эргээд ирэхийг нь хүлээгээд ирэхээр нь хэд 3 гомдоллож байгаад л нийлчихнэ.

Мэдэхгүй надад нөхрөөс минь өөр тулж түших ах дүү аав ээж байхгүй байсан болохоор би ч нөхрөө даврааж нөхөр ч бүр сурсан байх. Бид 2-ын гол муудалцдаг шалтгаан намайг гэрээс гаргаж ажил хийлгэх нь битгий л банк ороод ирэхэд хардана хадмууд амьдралд орно. Тэгээд л өөрөө албатай юм шиг дэмий тэнэж2 ирчихээд намайг хардаад л үргэлж л үгээр идээд огт дуугүй байхгүй тэврэлдээд хэвтсэн ч намайг хэмлээд л. Чи сэтгэлд нь сэв хийсэн үү гэж үү үгүй 2 хүүхдийг минь нэг цаг ч надад хараад өгөх хүн байхгүй байхад юун хүнтэй учирч уулзах. Яагаад хардаад байдын гэхээр манай аав минь ээжийг байхгүйд.......... гээд л нэг удаа хэлж байсан. Тэгж ингэж явсаар өнгөрдөг өвөл эмнэлэгт эргэлтгүй 4 удаа хэвтлээ багыгаа аваад томыгоо аваад харах хүнгүй учир гэхдээ нөхөртөө хайртай санасан хэвээр л байв ингэж явсаар өвөл бид 3 дээр цагаан сараар гуйлгаж ирчихээд танайд бууз алга аа гээд хаяж явсан өдрөөс миний сэтгэл явчихсан.

Нөгөө эмэгтэй хүн тэвчиж дуусаад гэрээсээ явдаг гэдэг шиг. Тэгээд нэгэнт хайргүй болсон болохоор тэрнээс гуйлгүй өвөлжин айлаар амьдраад одоо л нэг орох оронтой амьдарч байна. Харин гуйлгүй хаясанд нөхөр маань араас өдөр шөнөгүй залгаж одоо л уучилвал та 3ын төлөө л амьдрана гээд 2 сар гуйсаны эцэст нийллээ 2 хүүхдээ аавтайн байлгахын тулд. Тэгээд нийлээд удаагүй байтал бид 3с явахаараа өмнө нь явалдаж байсан хүүхэн дээрээ очдог бүр тэрнийгээ хадмынд аваачсан байгаа юм.

Хамт байсан хугацаанд хайргүй болсон нь мэдрэгдээд хэцүү байсан нөхрийгөө огт хүсэхгүй жирэмсэн цүдгэр эхнэрээ айлд хүртэл хүүхэдтэйн хамт орхиж явахад дүүтэйгээ нийлж хүртэл зодож байсан нь бодогдоод л тэгээд одоо нэгэнт нийлсэн гээд тэвчсэн дотроо үзэн яддаг байсан ч гаднаа 2 үрээ бодон үргэлж инээсээр. Одоо ахиад л хаяад явсан байна гэхдээ би одоо сэтгэл зүрх минь санахгүй байгаа ч 2 хүүхдээ харахаар шантарчихаад байх юм. Бас 2 жоохонтой надад энэ өвөл маш хэцүү санагдаж байна.

Яавал би энэ хэсэгхэн зуурын асуудлыг давж гарах уу одоо хүлээж авмааргүй байна аа. Нэг ч удаа найз нөхөд гэж гарахгүй байхаар улам цагдаад гар хүрэх энүүхэнд гэхдээ согтуу биш эрүүл байж үргэлж үгээр малтаад байхаар сэтгэлд хэцүү юм. Өвөл надад хоол авчирч өгж байсан эмнэлгийн манаач ахын хэлсэнээр одоо ингэж хаяж явдаг хүн насны эцэст хань болох уу сайн бодоорой гэсэн үг толгойд орж ирэх юм амьдралын ихэнх хэцүү үед би өөрөө л ганцаараа давах юм нөхөр гэж бэлэгдлийн чанартай.
Би өөрийгөө өөгүй гэхгүй ээ орж ирэхэд нь гэр нь цэвэрхэн хоол нь амттай яах уу хүүхэд байхад аав минь уудаг байсан болохоор нөхрөө архи уухад нь хэрүүл хийж аашилна. Сэтгэлд сэвтэй амьдрал эргэж эвлэхэд их хэцүү юм. Яаж энэ хэсэгхэн үеэ давах вэ ганцаараа болохоор 2 хүүхдийнхээ нүдэн дээр уйлчих гээд байх юм