Сайн байна уу ээжүүдээ? Та бүхнээсээ зөвлөгөө авах гэсэн юмаа. Би нөхөртэйгээ хамт амьдраад 5 жил болж байна 2 хүүхэдтэй. Бидэнд 1 асуудал байгаамаа.

Манай нөхөр миний хийсэн хоолыг байнга голно байнга өө хайна аягүй хэцүү юмаа... би тийм балиар хоол хийдэг үү гэж үү? Хувьдаа үгүй гэж бодож байна. Янз бүрийн тасарцан хоол хийж чадахгүй ч гарын доорх материалаар хэрэндээ л гайгүй хоол хийдэг гэж боддог.. гол асуудал нь яг миний хийсэн хоолыг өөрийнх нь ээж, дүү хийсэн байвал амтархаал магтаал иддэг.

Харин яг адилхан миний хийснийг үргэлж голж шилнэ... Хоол их хийлээ, бага хийлээ гэж үргэлж загнана... Амьдрал чинь жинлүүр шиг байна гэж байхгүйшдээ хааяа хоол илүү гарчихна тэгэхлээр загнана яаж ч хэлсэн том хэрүүл болоо л дууснадаа... яаж харилцах ёстойн бэ