Ч.Номин: Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
уржигдар
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өөрийн цахим хуудастаа дараагийн Засгийн газар ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр бичихдээ,
Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын Үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.
Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан. Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана.
Монголд улс төрийн шинэ соёл аль хэдийн эхэлсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад залуучууд, эмэгтэйчүүд, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, экспертүүд орж ажиллах боломжийг бий болгож, хүнд цаг үед эдийн засгаа сэргээж, зээлжих зэрэглэлээ ахиулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх мега төслүүдээ гараанаас гаргаж, улс төрийн манлайлал үзүүлсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад талархал дэвшүүлье.
Удахгүй Та бүхэнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа дэлгэрэнгүй танилцуулах болно.
Соёл, түүхийн арвин баялагтай Монгол түмний оюун санааны дархлаа улам батжих болтугай!
Монгол соёл-Монголын баялаг
иргэн · 17 цагийн өмнө
Тэнэг авгай жаахан дадлага хийгээд нилээн мөнгө цохиж цадаж дээ одоо данхтайгаа далд ОР.
Зочин · 21 цагийн өмнө
DYYDLGN80955877SHAALTSI
Баяраа Дархан · 21 цагийн өмнө
Хэн чамайг урих гээд байгаа юм бэ , хамгийн муу саад
Зочин · өчигдѳр
SADARLI80O55877
Зочин · өчигдѳр
Цадсан бол болж дээ ханаж цаддаггүй нь мөн их байна аа наагуур чинь
Зочин · өчигдѳр
ANUSN80955877
Зочин · өчигдѳр
Номин чамайг хэн ажилла гэж уриад байгаа юм. Хирэ мэдэлдээ. Хамгий муу сайданцар бол чи байсан шүү? Тэнэг хүүхэн цаашаа
Зочин · уржигдар
BOOB XXN80955877