Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг дэвсгэр буюу Цонжинболдогийн морьт хөшөөний ойролцоох суурин газар руу наймдугаар сарын  21-ний орой уулын баавгай орж ирсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Эрдэнэ сумын байгаль орчны мэргэжилтнүүд иржээ. Энэ нь шүдлэн насны баавгай байсан бөгөөд цагдаа, идэвхтэн байгаль хамгаалагчид газар дээр нь ажиллаж баавгайг барьж авч шинжилгээнд хамруулсан байна. Мал эмнэлгээс авсан шинжилгээний хариу гартал баавгайг Эрдэнэ суманд жижиг хашаанд байрлуулж байгаа аж. Шинжилгээний хариугаар баавгай эрүүл гэж гарвал маргаашнаас байгальд нь буцааж тавина юм.