40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх орон сууцны зээл олгоно
2019/09/09
Засгийн газар 10 мянган айлын орон сууц барихад олгох зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Зээлээр орлогод нийцсэн, зах зээлийн үнэлгээтэй, мөн хямд өртөгтэй, түрээсийн гэсэн дөрвөн төрлийн үнэ бүхий 10 мянган айлын орон сууц барих юм.
Төслийг Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллагын 120 орчим сая доллараар санхүүжүүлэх юм байна. Хамгийн гол нь энэхүү зээлийн нөхцөл нэн таатай бөгөөд хүү нь 0.25 хувь, хугацаа 40 жил, үүний эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй.
Засгийн газар дээрх санхүүжилтээр Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг дэд төвүүдэд орлогод нийцсэн таун хаус, зах зээлийн үнэлгээ бүхий болон хямд өртөгтэй орон сууц, эко хороолол, цэцэрлэгт хүрээлэн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төв зэргийг барьж байгуулахаар төлөвлөжээ.
Бат · 2019/09/09
Бнакаар дамжина бак 4-5% нэмнэ тэгээд л нохойн зээл болно
Хүннү · 2019/09/09
60 сарын дотор 60 саяыг төлөөд байртай болох боломжийг барилгыг зарим компаниуд иргэдэд санал болгож байна. Энэ бол санаа нь зөв гэхдээ сар болгон 1 сая төгрөг төлөөд 5 жил явах хүн цөөхөн л дөө. Төр үүнд нь дэмжлэг үзүүлээд хугацааг нь 10 жил болгоод тал мөнгөнд нь зээл өгчих иргэн сүүлийн 5 жилд нь төрөөс авсан зээлээ төлж дуусгана биз. Тухайн компани иргэнээс сар бүр 500 мянгийг аваад 30 саяа авчхана дээрээс нь иргэний төрөөс зээлсэн 30 саяыг авна. 5 жилийн дотор 60саяа олоод авчхана харин иргэн зээлсэн мөнгөө мөн ийм зарчимаар төлж барагдуулна биз.