Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өгсөн үүргийн дагуу замын цагдаагийн гүүрийн урсгалыг шууд чигээрээ замналтай болгох зорилгоор Хоом плаза төвийн зүүн талын хашааг өнгөрсөн шөнө буюу 2019 оны 9-р сарын 23-ны орой буулгаж, зам тавихаар холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ.

Шинэ гүүр ашиглалтанд орсноор замын хөдөлгөөний ачаалал их байгаагаас гадна тус байгууламжийн байрлал замын хөдөлгөөний сааруулахад нөлөөлж байна хэмээн иргэд ихээхэн бухимдаж байсан юм. Тэгвэл ийнхүү энэ гомдолын дагуу замыг өргөтгөхөөр энэ ажлыг эхлүүлжээ.