Сүүлийн үед Асашёорюү Д.Дагвадоржийг Архангай аймагт ураны орд эзэмшдэг хэмээн нэгэн иргэний хөдөлгөөнийхэн сошиалд бичлэг тараасан юм. Тэгвэл тэрбээр "Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа авлаа. Өнөө Архангай аймагт ураны орд эзэмшдэг энэ тэр гээд хардаж сэрдээд байсан. Үүгээр одоо тайвширч болно!
Би хэлсэн шүү! Хэзээ ч эх орноо ухахгүй гэж!
Жич:РД г дарсан болно" хэмээн хариу тайлбар хийв.