Сайн байна уу миний захиаг нууцлаад оруулаад өгөөч. Албан ёсоор гэрлээгүй гэрлэх бодолтой байгаа хамт амьдарч байгаа найз залуу маань согтуу байхдаа ажлын залуутай юм ярьлаа, инээлээ гээд над руу дайрч орилж хашгирч байгаад сүүлд нь хоолой боож хамар руу цохисон.

Хамар одоо болтол хаяа крем эдр түрхэхээр өвдөөд. Найз нөхөд хамаатан садандаа үнэндээ хэлж чадахгүй нь ээ. Маргааш нь эрүүл болоод би юу ч санахгүй байна, уучлаарай, би чамгүйгээр амьдарч чадахгүй, миний буруу дахиж тэгэхгүй уучлаарай гээл байсан. Энэ зүйл нь бодогдоод мянга урдаас инээж байсан ч дахиад согтуудаа ийм авир гаргах вий гэж үнэхээр их санаа зовж байна, би яах ёстой вэ.