Дорнод аймгийн Матад сумын нутагт хээрийн түймэр гарч, шуурхай унтраажээ
43 минутын өмнө

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн Говь гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/ өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10-р сарын 15-ны өдрийн 12:00 цагт тус аймгийн Матад сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Мэргэжлийн анги хүлээн авсан байна. Уг түймрийг мөн өдрийн 13:35 цагт бүрэн унтраав.
Урьдчилсан байдлаар тус түймэрт 1 га талбай, “Toyota Сorolla” загварын суудлын автомашин шатсан байна.






