Салхитын ордтой холбоотой зургаан шүүгчийн хэрэг удахгүй шүүхэд шилжинэ
2019/12/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.26-ны өдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Улмаар нэр бүхий 17 шүүгчээс зургааг нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт хахууль авсан хэргээр, бусад шүүгчдийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгагдаж байгаа.
Тэгвэл Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр
- Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
- Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч; нарын хэргийг 2019оны 10-р сард прокурорт шилжүүлсэн байна.
Прокуророос хэргийг хянаж дуусаад удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон бөгөөд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анханшүатны шүүхэд уг хэргийг хувиарлахаар болсон аж.
Ингэснээ шүүгчдийн гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоох юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
bataa · 2019/12/24
nvden deer horongojij bgaa hulgaichuudig yasiin tsaital ni suulgah heregtei.mongoliin tord orj ireh mongiig zamaar ni halaaslaj land 200, house, vl hodloh awch ooroosoo zailuulj ah dvv amrag sadangiinhaa ner deer baishuulsan baij taaraa zohih esnii yaliig awsan avligatai ni tultal ogohiig husej bn anhan shatnii shatnii shvvhiin eronhii nertei 2 hulgaichiig udnaar ni shalgaj bvh horongiig ni huraaj yasiin tsaital yalin deed hemjee ogsugei