Анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд харьяаллын дагуу зөрчлийн 17629 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 769 шийдвэрийг хянаж,  нийт 18398 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс харьяаллын дагуу 17990 хүнд холбогдох 17656 хэргийг хүлээн авч, 17629 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 27 хэргийн үлдэгдэлтэй, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.

  • ЗтХ-ийн 14.7-5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг нь хамгийн их дүнтэй шийдвэрлэгдсэн бөгөөд нийт хэргийн  43 хувийг дангаараа эзэлж байна.
  • ЗтХ-ийн 5.2 дугаар зүйлд заасан Танхайрах зөрчил 2 дахин өссөн.

            Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд тайлант хугацаанд 391 зөрчлийн хэрэг хүлээн авч, 17 хэргийг хүлээн авахаас татгалзан буцааж, 363 хэргийг хянан шийдвэрлэж, 11 хэргийн үлдэгдэлтэй байна.