Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Доржханд, Минжбадам, Санжаадорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн шүүх хурлын тов гарсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020.05.22-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.  Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Сүхбат, Ч.Мөнх-Эрдэнэ, Э.Бадрал нар оролцох юм. 

Тэдэнд эрүүгийн хуулйн 22.1.1, 22.1.2,  22.4.6-д зааснаар ялах дүгнэлт үйлдээдд байгаа юм. 

ХУУЛИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ЗАДАЛВАЛ:   

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл

Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ. 

Урьдчилсан хурлаар гэм буруугийн шүүх хурлын товыг гаргана. Эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.