Автомашин худалдан авагч иргэдэд тухайн автомашины бүх мэдээллийг нээлттэй болгох гэж буй тухай Авто тээврийн үндэсний төвөөс  мэдээлжээ.  Тодруулбал, иргэд www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn сайтаас шууд мэдээллийн сан руу нэвтрэх холбоос руу дарснаар өөрийн худалдаж авах гэж буй тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдох бүхий л мэдээлэл буюу техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн  хүн эзэмшиж байсан,  татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх зэрэг цогц мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм.

Тус ажлын хүрээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг гаалийн талбай дээрх бодит зураг, арлын дугаар, марк, модель, өнгө, жолооны хүрдний байршил, хурдны хайрцаг, үйлдвэрлэсэн он, импортлосон он, явсан гүйлт, бүртгэсэн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжийг бий болгохоор программ хангамжийн нэмэлт хөгжүүлэлт хийжээ.

Эх сурвалж:www.polit.mn