Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ
2025/06/13
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж дадлагажуулсан.
Тус багийн зочин профессор Онур Бурак Дурсун (БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор) Монгол Улсад хүрэлцэн ирж СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулсан үр дүнгээ өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцууллаа.
”Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /2026-2030 он/-г боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар БНТУ-ын профессор Онур Бурак Дурсун ажиллаж шат дараалалтай ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй аутизмын хүрээний эмгэгүүдийг эрт үед нь оношлох суурь тавигдсан юм.
Улмаар Эрдэнэт хотод аутизмын хүрээний хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эмчлэх, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхэллээ. Мөн нийслэлийн зарим дүүрэг хороодод тус төвийг байгуулах юм.
Ингэснээр 2 настны вакцины хамрагдалтын үед хүүхдэд асуумжийн аргаар оношилгоо хийж улмаар сэжигтэй тохиолдлыг CARS-2-аар баталж, “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргаар оношилж заслын эмчилгээг хийх замаар цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Зочин · 2025/06/14
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .[email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .[email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2025/06/14
BOOB GUN XXNO80955877TSAGAAR
Зочин · 2025/06/14
ANUSDI80955877