Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Хөх давааны- Энгэр” гэдэг газар хоёр хүн Туул голыг явган гаталж яваад нэг хүн нь живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 15-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан аж. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсныг 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гаргаж  тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.