Сэлэнгэ аймагт нярай хүүхдээ уутанд хийж хаясан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 13-ны өдрийн 18.00 цаг орчимд Сайхан сумын нутаг дэвсгэрээс улаан уутанд цагаан өнгийн даавуунд ороолттой нярай олдсон байна.

Цагдаагийн байгууллагаас хүүхдээ хаясан эмэгтэйг эрэн сурвалжилж байна.