Нийслэлийн онцгой комиссоос хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд аймгуудын Онцгой комисстой хамтран ажиллаж байгаа.

Энэ сарын 23-ны байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7,500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлсэн. Энэ хүрээнд НОК 21 аймгийн онцгой комисстой хамран ажиллаж байгаа юм байна.

Ингэхдээ тогтсон хуваарийн дагуу иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж. 

Аймгуудын иргэдээ татан авах хуваарийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өөрийн фэйсбүүк хуудастаа мэдээлжээ. Тус хуваариас харвал,

  • Төв, Дорноговь аймаг иргэдээ татан авах хугацаа нь тодорхойгүй,
  • Булган аймаг мөн хугацаагаа товлоогүй
  • Бусад аймаг нийслэлд гацсан иргэдээ бүртгэх, татан авах ажлуудыг зохион байгуулж байна.