Өнөөдөр ОБА үүсч хөгжсөн түүхт есөн жилийн ойн өдөр тохиож байгаа юм. Эдгээр жилүүдэд ОБА-ны албан хаагчид гамшгийн аюулаас 5350 гаруй хүний амь нас, төрийн болон аж ахуй нэгж байгууллагын 123.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байдаг.

Энэхүү ойн өдөр ОБА-ны техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой томоохон үйл явдал тохиож байгаа юм. Энэ нь Япон Улсын Засгийн газар, “ЖАЙКА” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар олгож буй галын 22 автомашиныг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд хоёр талыг төлөөлсөн албан тушаалтнууд оролцлоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн уг Д.Тэрбишдагва арга хэмжээнд оролцсон юм.    

Эдгээр галын автомашиныг “Улаанбаатар хотын гал унтраах технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож байгаа юм. Эдгээр нь нийт 840 сая иен буюу 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй машинууд аж. Түүнчлэн гал унтраах машинуудыг манай улсын  эрс тэс уур амьсгалд тохируулан Япон Улсад захиалгаар бүтээснээрээ онцлог гэнэ. Үүнд автоцистер, ус тээвэрлэгч, хөөсний автоцистер, автомеханик шат, гэрэлтүүлгийн гэсэн таван төрлийн 22 машин байгаа юм.  

Ингэснээр нийслэлийн аврах, гал унтраах ангиудын автомашин 100 хувь шинэчлэгдэн гамшгаас хамгаалах чадавхи нэмэгдэх юм. Нийслэлийн хүрээний

анги байгууллагуудын автомашин шинэчлэлтэй холбогдуулан Японы мэрэгжилтнүүд гал сөнөөгчдөд сургалт зохион байгуулж байна.

Япон Улс 10 жилийн өмнө “Гал унтраах тоног төхөөрөмж, засвар арчлалтын байгууламжийг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж манай улсад 17 галын машин болон бусад дагалдах багаж хэрэгслийг хүлээлгэн өгч байсан нь одоо ч гал унтраах талбарт ашиглагдаж байна. Манайд ашиглагдаж буй галын машины ихэнх нь Япон Улсын тусламжаар шинэчлэгдээд байгаа юм. 






































 

 

 

Б.Хорлоо