Манайдаа л томоохонд орох Номин сүлжээ дэлгүүрийн Хан Уул дүүргийн салбар дэлгүүрт хугацаа нь дууссан хэрчсэн гурил зарж байгаа талаар бид саяхан мэдээлсэн билээ.

 Энэ сарын 5-нд нэгэн хэрэглэгч Хан Уулын Номин дэлгүүрээс хэрчсэн гурил авах гэтэл хугацаа нь 8 сарын 18-нд үйлдвэрлэсэн шошготой байжээ. Түүнчлэн энэ гурил нь шаардлага хангахгүй дотроо бүүр хөгцөрч муудсан байдалтай байжээ.

Хэрэглэгч энэ талаар дэлгүүрийн зохион байгуулагчид мэдэгдэхэд, “”Хэхэ энэ хугацаа нь дуусчиж уу” гэх маягаар асуусан нь тухайн хүндээ огт таалагдаагүй аж. Арга ч үгүй биз. Тухайн барааны хугацааг тэр үйлчлүүлэгч шалгах бус үйлчилгээ явуулж буй худалдагч, зохион байгуулагчид өөрсдөө хариуцах учир түүнд эмзэглэх арга үгүй. Түүнчлэн хугацаа нь дууссан бараа зарж байгаа хариуцлагаасаа бултан гурилын үйлдвэрт буруугаа өгөхийг оролдож байжээ.

Тэгвэл бас нэгэн ноотой баримт гарсан нь мөн л өнөөх Хан Уул дүүргийн салбар дэлгүүрт аж. Тус дүүрэгт байрлах Номин худалдааны төвд муудсан йогурт худалдаалжээ. Дээрх худалдааны төвөөс өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр йогурт худалдан авч нэг хоноод задласан боловч муудсан байжээ. Гэхдээ йогуртын хугацаа нь 2013 есдүгээр сарын 9 гэсэн байж.

      Гэвч яагаад тэрээр хугацаанаасаа өмнө муудах болов. Мөн Номин худалдааны төв нь муудсан бүтээгдэхүүнээ одоо болтол устгалд оруулаагүй худалдаалсаар байгаа гэсэн үг үү?  Уг нь Номин худалдааны төв хамгийн чанартай бүтээгдэхүүнийг манай дэлгүүрээс аваарай гэж рекламддаг. Гэвч үйлчлүүлэгчдийг үүдээр нь ороод л ганц йогурт худалдан авахад тус худалдан авсан бүтээгдэхүүн муудсан байна.

     Энэ мэтчилэн муудсан бүтээгдэхүүн зарж үйлчлүүлэгчдийг хохироон эрүүл мэндийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс дээрх асуудалд холбогдох байгуулагынхан доривтой арга хэмжээ авахгүй бол тэд цаашдаа хугацаа нь дууссан болон муудсан бүтээгдэхүүн худалдаалсаар байх болно. Мөн иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа сайтар шалгаж байх хэрэгтэй аж.

Энэ мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг хохироох нь Монголдоо томоохонд тооцогдох Номин дэлгүүрийн цаашдын нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй буйзаа. Тиймээс Номин дэлгүүрийнхээн та бүхэн барааны хугацаа дууссан эсэхээ хэрэглэгчдээр бус өөрсдөө шалган үзэх хэрэгтэй байхаа даа .... 

Эсвэл Та бүхний Хямд үнийн баталгаа чинь ийм бараа бүтээгдэхүүн гэсэн үү ....