"Transformers” киногоороо олонд танигдсан жүжигчин Меган Фокс гэр бүлийн амьдралдаа анхаарлаа хандуулан гурван хүүхдийн ээж болсон билээ.  Өдгөө 32 настай жүжигчин бүсгүй Меган Фокс 2010 онд нөхөр Брайан Остин Гринтэй хуримаа хийсэн юм. 
Сүүлийн үед олон нийтийн хараанаас холхон байсан тэрбээр саяхан дотуур хувцасны рекламанд тоглон үзэгч олны өмнө эргэн иржээ. Харин гурван хүүхдийн ээж болсон гэхэд гайхалтай сайхан биетэй хэвээр байгааг энэхүү зургаас харах болов уу.