Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын түүх, соёлын өвийн талаар  танилцууллаа.

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 хэмийн болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж олгож байгаа юм.

Япон Улсад эх хувиараа хадгалагдаж буй Чингис хааны алтан гэрэгэ, Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зураг, Хубилай хааны үед хийсэн дэлхийн газрын зураг, Хубилай хааны элч нарын захидал, Юань гүрний үеийн цэргийн жанжны тамга, Юань гүрний усан онгоцны модель нийт зургаан монголын түүхийн үзмэр, эд өлгийн зүйлийг хуулбарлан авчирч олон нийтийн хүртээл болгож байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n

514667447_1076883984388408_8976631025879621441_n2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)

462561741_560444629867049_8036799619691506352_n (1)2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

thumbnail 01

012024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n