ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН АЛБАНЫ ДАРГА АСАНЫ НӨХӨР СЭТГҮҮЛЧИЙГ ӨЛӨГЧИН ГЭЖ ДОРОМЖЛОВ

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч асан Ж.Цэсэнгийн нөхөр сэтгүүлчийг өлөгчин гэж доромжлов

ЖДҮ-тэй холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын дунд Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын хамаарал бүхий компани байсныг манай сайт анх ил болгож мэдээлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэнгийн нөхрийн компани мал хамгаалах сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэтэл Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн "Дөлгөөн Оргил" компани ЖДҮ-аас авсан зээлээ хугацаа хэтрүүлж өнөөг хүртэл төлөөгүй байгаа юм. Мөн "Дөлгөөн Оргил" компанийн зээлийг Ерөнхийлөгч Х.Баттулгыг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад буюу Ж.Цэсэн тухайн яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа гаргуулсан байх магадлалтай байгаа юм. Тиймээс нөхрийнхөө компанид зээл авч өгөхөд нөлөөлсөн байх эсэх талаар манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг тодруулсан байдаг.

Харин энэхүү ярилцлагын маргааш нь Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдын тушаалаар Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж, олон нийтэд бодит мэдээлэл хүргэж ярилцлага авсан сэтгүүлчийг түүний нөхөр болох Д.Тэрбиш өлөгчин гэж доромжлов.

Өлөгчин гэдэг нь эмэгтэй хүнийг басамжлан доромжлох хараалын үг бөгөөд зөрчлийн хуулийн гүтгэх доромжлох гэдэг зүйл заалтанд хамаарагдана гэдгийг хуульчид хэлж байна.

www.zarig.mn