Сүүлийн хэдэн жил мартагдсан, устгасан өвчний нэгд тооцоод байсан улаанбурхан өвчин мэр сэр гарах боллоо гэж дуулдсан. Харин өнөөдөр аюулын харанга дэлдэж бяцхан үрсийг минь үй олноор нь өвчинд шаналгаж, амийг нь авч одсоор бүтэн нэг жилийн нүүрийг үзэж байна.

Эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаач Ерөнхий сайд аа!!!

хэмээн мянга мянган ээжүүдийн өмнөөс гуйсан бол өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө гуйя. Учир юу гэхээр эрүүл мэндийн салбар эзэнгүй болоод удаж буй. Энэ салбар хамгийн хүнд сурталыг ядарсан иргэддээ гаргадаг. Өнөөдөр төрхөө хүлээж байгаа ээжүүд "бие биенээсээ ямар эмнэлэг гар харж байна. Яавал дээр вэ?" хэмээн цахим хуудсаар дүүрэн асууж, санаагаа чилээж сууна. Тэд яагаад эсэн мэнд төрөхдөө биш "эмч нар гарч харж байна уу" гэдэгт ингэтлээ их санаа зовох ёстой гэж.

Хорвоод мэндлээд удаагүй байгаа үрээ УЛААНБУРХАНаар алдаж байна. Байдал хүндрээд байхад өнөөх улс төрөө л ярьсаар байх уу? Ерөнхийлөгч та цахим хуудасыг идэвхитэй ашигладаг. Тэгвэл та ийнхүү эмгэнэлийн талаар дуулсан биз ээ. Хэрвээ дуулаагүй бол үүнийг хүргэж байна.


"Өр зүрх өвдөж, эмтэрч, өөрийн эрхгүй нулимс гарлаа. Халдвар судлалын судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн гурван сартай хүүхэд КОР гэсэн оншоор хэвтээд хэд хонолоо. Ээж, аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй.

Урд шөнө гэхэд хоёр хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас бархад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учираа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдшэрэх найдлага тавьсан 10 гаруй гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцсан.

Эмч сувилагч нар нь нэг л их ууртай хүмүүс эцэг эх ар гэрийнхэнд нь хүүхдийнх нь эмчилгээ болон биеийн байдлын талаар мэдээлэл огт өгөхгүй. Хүүхдээ хөхүүлэх гэж арай гэж орсон ээж хэлж байна:
- Гар нь битүү хавдар тарианы уян зүүг боогоод лентээр зад ороочиж, судас нь гадуур нь орсон гээд битүү хөх байна. Өвчин намдаах эмэндээ ярдаглаад, аманд нь гуурс хийх гэхэд жижигхээн гараараа эсэргүүцээд түлхэж байна. Хөөрхийдөө миний бяцхан үр ... Гээл уйлах ээжийг хараад нулимс хар аяндаа асгарлаа.

Аппарат нь хүрэлцэхгүй байгаа юмыг яахын гэх эмч сувилагчид буруу байгаа юу? Ядаж л биеийн байдалын талаар мэдээлэл өгчихмөөр юм!!!!!

Энэ улс төрийн шоу хийж элийрч байлайрч, идэж ууснаа нууж хааж, эрх ямбандаа алцаганаж суухад чинь ирээдүйн бяцхан үрс чинь үхэж байна.... Хоёр хүүхэд нас бархад гурав дахь хүүхдэд апратанд орох эрх гарч ирж байна. Худлаа онош тавьж зүгээр байна гээд буцаадаг хорооны гэх тодотголтой эмч нар юугаа мэдэж ажилладаг байна. Ажлаа мэдэхгүй ийм малуудаас болж өвчин нь хүндэрсэн бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор..." хэмээн

Хоосон ор нэг ч үгүй, ХӨСҮТ нь аль хэдийнээ дарагдсан гэх улаанбурхантай тэмцэж чадахгүй хүчин мөхөсдчихлөө.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний улиралд 25,355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16,247 хүн буюу 2.8 дахин нэмэгдэв.

  • вирүст хепатитаар өвчлөгчид 113 хүн буюу 44.1 хувиар,
  • тэмбүүгээр өвчлөгчид 435 хүн буюу 21.9 хувиар,
  • гонококкт халдвараар өвчлөгчид 272 хүн буюу 19.6 хувиар,
  • сүрьеэгээр өвчлөгчид 136 хүн буюу 11.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 15,540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлжээ.

ХӨСҮТ-д улаан бурханаар өвчилсөн иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо дээд цэгтээ хүрсэн. Тус эмнэлэг бүх тасагтаа улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүүхдүүдийг эмчилж байгаа бөгөөд нэг орон дээр нэг л хүүхэд хэвтэн эмчлүүлэх ёстой. Гэтэл хоёр хүүхэд хэвтэж, нэг хүчил төрөгчийн аппаратыг хоёр салгаж хэрэглэж байгаа нь туйлын харамсалтай. Монголынхоо ирээдүй болсон үрээ алдсаар байх уу? УЛААНБУРХАНГҮЙ орны тоонд орж ДЭМБ-аас БАТЛАМЖ авсан улс үрсээ аварч чадахгүй байгаа нь өнөөгийн монголын эмгэнэл. ХӨСҮТ-д он гарсаар 10 гаруй хүүхэд улаанбурханаар амиа алдсан гэх тоог өгсөн. Гэвч бодит байдал дээр үүнээс олон хүүхэд нас барсан хэмээн эцэг, эхчүүд хэлж байв.