С.Баярын хөрөнгийг эргэлдүүлэгч оффшор данстан Петровисын Д.Энхчимэгийн аав Ч.Давааням гэж хэн бэ
2016/05/11
Ч.Даваанямын тухай ярихын тулд С.Баярын эхнэрүүд болон охидын эргэлдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн асуудлыг сөхөх хэрэгтэй болно. Тэгвэл С.Баярын экс эхнэр O.Гэрэлтуяа 2007 онд АНУ-д 164 кв.метр цоо шинэ байшинг 635 мянган доллараар худалдаж авчээ.
Эзэмшигчээр Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд нар бүртгэгдсэн ч хожим 2011 онд 439 мянган доллараар зарсан байна.
Харин 2007 оны 11 сарын 21-нд буюу С.Баярыг Монгол улсын ерөнхий сайдаар томилохын урьд өдөр Баярын том охин Нандин Нью-Йоркийн Манхэттэн төвд орших Флэтайрон (Flatiron) гэдэг индүү хэлбэртэй эртний чамин барилгын ойролцоох тансаг хороололд 1 өрөө байрыг 895 мянган доллараар худалдан авсан байдаг байна. Б. Нандин 2010 оны 5 сараас хойш Манхэттэний тансаг байраа сарын 4,750-4,950 доллараар түрээслүүлж байгаад 2014 оны 5 сарын 5-нд 1,092,500 долларын үнэ хүргэж заржээ.
Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр 2009 оны 10 сарын 06-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихаад, 10 сарын 28-нд буюу хэдхэн хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд, элэгний өвчнөө эмчлүүлэх нэрийдлээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужид очсон түүхтэй.
Харин 2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105 хаягтай байшинг 1,290 долларaap худалдан авчээ. Үүний дараа 2012 онд Э.Сувд Вашингтон мужид “Gundel”нэртэй ХХК байгуулж, 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нар өөрсдийн нэр дээрх байшингaa “Gundel” ХХК-д бэлэглэсэн байна. Түүнийг нь “Gundel” ХХК 1,488,000 долларaap заржээ.
Ч.Давааням энэ удаа С.Баярын залуу эхнэр байшин бэлгэлсэн бол өмнө ньбуюу 2011 онд түүний анхны эхнэр О.Гэрэлтуяад Сиэтл хотын 322 кв.метр талбай бүхий байшингбэлгэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл бие биедээ бэлгэлдэг, хэт хямд, заримдаа ашигтай зардаг нь тэдний мөнгө угаах арга байж болохоор байгаа юм.
2013 онд Э.Сувд, С.Баяр нар хамтдаа амьдарч байсан Сиэтлийн 5 унтлагaны өрөө, 5 ариун цэврийн өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий байраа $4,298,000 зарсан байдаг. Ийм байдлаар хаанаас олсон нь мэдэгдэхгүй их хэмжээний үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угаах байдлаар С.Баяр эхнэрүүд болон охидын хамтаар АНУ-д аж төрж түүний эл бизнест Ч.Давааням мөн хоёр дахь эхнэрийнхээ хамт оролцдог гэх мэдэээл бий. Тэгвэл үүнийг батлах мэт түүний хамсаатнууд болон охид нь оффшор данстай гэх мэдээлэл өчигдөр баримттай гарлаа. С.Баярын үл хөдлөх хөрөнгүүдийн асуудлыг Оюунтолгойн гэрээтэй холбоотой, шуудхан хэлэхэд гэрээ хийснийхээ хөлсөнд авсан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга АТГ-д шалгуулахаар өгсөн ч хэргийг прокуророос хаасан байдаг юм билээ. Хамгийн гол нь Ч.Давааням болон С.Баярын охидын оффшор данс түүний эл хэргийг сөхөхд хүргэж байгаа юм.
Тэгвэл Д.Энхчимэгийн аав Ч.Давааням гэж хэн бэ
Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт Петровис компаныг үүсгэн байгуулсан бизесмэн. Тодруулбал 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ын захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн байна. Ингээд тэдний бизнес эхэлж, амжилтанд хүрсэн түүхтэй. Тухайн үед Ч.Давааням өөрийн найз Т.Энхжаргалтай нийлэн наймаа хийж, нэлээд хөлөө олсон байжээ. Харин тэрбээр хожим Стар телевиз, Хийморь кабелийн телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол контракт компанийг удирдаж, Петровисоос хувьцаа эзэмшдэг байна.
Тодруулбал Петровисын захирал Д.Энхчимэг хатагтай түүний том охин ажээ. Гэхдээ түүний анхны эхнэрээс гарсан охин нь. Тиймдээ ч тэрбээр өөрийн охиндоо шатахууны бизнесээ залгамжлуулан үлдээсэн нь энэ.
Ч.Давааням одоогоор Шагдарсүрэн гэх хоёр дахь эхнэртэйгээ АНУ-д С.Баяртай нөхөрлөн тансаг зэрэглэлд амьдарч буй юм байна. Түүний охин Д.Энхчимэг, бизнесийн хамтрагч Ж.Оюунгэрэл нар МАН-ын гишүүн бөгөөд Ж.Оюунгэрэл Ч.Даваанямын адил оффшор данстан юм.
Үргэлжлэл бий...
Н.Ганаа
Зочин · 2016/05/12
Bayarig tsaatsal
Зочин · 2016/05/12
bayachuud aimaar um o
Зочин · 2016/05/12
Odoo songuulin surgaar mongold uzegdeed bgaa bizdee.eree tseergui luivarchdiig tsaazalval taarna.neg ih uls torch ner zuusen oligarhuud
Зочин · 2016/05/12
Энхжаргалаа аль 10 жилийн өмнө жийцэн наад Давааням чинь новшын гар
Зочин · 2016/05/12
Аль ч газарын казино Баярыг андахгуй.Асар их менгеер тоглоод явж байдаг гэсэн....
Зочин · 2016/05/12
Elbegdorj maani yagaad odoo l shudarga baixgui baigaag gaixaad bna
zochin · 2016/05/12
Ter Davaanaym n baryyn colgoigyi tiim ix ynetei ord xarshiig belegleed baidag n conirxoltoi yumaa .Neg l jigtei baigaa bizdee
zz · 2016/05/11
ЭБИ оортэй нь тохирч чадсан хунийг шалгадаггуй Баяр Миеэгийн ховдог баньд( TDBанкны 65 хувийг эзэмшигч) ГОК-Н Ганзориг Сономпил гэх мэт
Зочин · 2016/05/11
Атг газар саяхан шалгахгуй гэсэн тэгэхэр атг газар хэний мэдлээр ходолдог билээ тэр ганболд яахав ингээд зугтаж дараагийн хун шалгах уу одоо сонгуулиар зов огч зов хумуусээ гаргаж шалгуулах хэрэгтэй ман ялах магадлалтай тэднээс та нар энэ баярыг яах гэж асуу
зөвлөх · 2016/05/11
Баяр чинь монголд байгаа гээ биз дээ. Байгаа дээр нь барьж авч асуусан нь дээр биш үү
Зочин · 2016/05/11
ДЕНГЕЖ ЦУХУЙЖ ХАРАГДАЖ БАЙГАА НЬ Л ЭНЭ БИЗ. АЙМААР ЮМ
оюун · 2016/05/11
хуулийн өмнө ард иргэд адил тэгш эрхтэй гэдэг биш билүү бид болохоор багахан цалингаасаа татвар төлөөд байдаг гэтэл дээдсүүд авлигалдсан хулгайлсан залилсан мөнгөнөөсөө татвар төлөхгүй ер нь тэр мөнгө нь улсынх байх ёстой бишүү улс орныг маань ийм болгосон болгуулсан МАН МАХН АН ууд яаж ичихгүй дахин сонгогдоно гэж бодож бнаа
оюун · 2016/05/11
оюу толгойг батлуулна гээд их хэмжээний мөнгийг урьдчилан авсан байх нь ойлгомжтойшдээ тэгээд толгойгоороо даан батлуулангаа америк руу зугтсан нь ч илт байхад тэр Дашням гэдэг нөхрийн болон охиныхан бизнесыг төрд байхдаа цуг хийлцэж лоббидож л байсан хүн байна шалгаач ээ
Зочин · 2016/05/11
Элбэгдоржтой хамтрагч Баяр
Зочин · 2016/05/11
mongolchuud enhbauariig songoh heregtei urbaj sharbaagui huniig hilst heregt gutgeegui ooroo luibarchidaas horon sanaatanaas bolj biee hohirooson bolobch hulgaich luibarchidaas oor jinhene mongol tsustai enhbauariigaa demjine tumen naslaarai.
Батаа · 2016/05/11
Одоохон болох сонгуульд ТТЭНН намыг сонгоцгоое төрөөс төрсөн тэр бумтангуудыг шалгана тэр бумтангууд энэ намыг хянана
Батсүх · 2016/05/11
энэ С.Баярыг Монголд авчирч олны өмнө буудаж алаач Энхбаяраас ч долоон дор нөхөр байна шүүдээ
С.Баяр гай · 2016/05/11
Энэ С.Баяр гэгч архичин, алуурчны гай барагдахгүй нь бололтой.
С.Баяр гай · 2016/05/11
Энэ С.Баяр гэгч архичин, алуурчны гай барагдахгүй нь бололтой.
С.Баяр гай · 2016/05/11
Энэ С.Баяр гэгч архичин, алуурчны гай барагдахгүй нь бололтой.
С.Баяр гай · 2016/05/11
Энэ С.Баяр гэгч архичин, алуурчны гай барагдахгүй нь бололтой.
Зочин · 2016/05/11
yanhan bayariig tsaazal
сайнаа · 2016/05/11
Даваанямтай хамтарч бизнес хийж хөрөнгөтэй болсон юм байждээ. Хоёр охин нь оффшор данстай байхыг бодоход их хэмжээний татвар нуун дарагдуулсан байх магадлалтай байна ард түмэн чадлын хирээр татвараа төлж байхад юу болоод байна даа
Зочин · 2016/05/11
alnuud