Бидний нэрлэж заншсанаар улсдаа ганц Цирк өнгө төрхөндөө өөрчлөлт аваагүй олон жилийг ардаа үдэж байгаа билээ. Сүүлийн үед Олон улсын цирк манай улсад ирлээ гэх мэдээлэл түгэх болсон. Энэхүү тоглолттой зэрэгцэн циркийн эзэн амь оров уу гэлтэй зүйлийг өөрийн цахим хуудаснаа нийтлэв.

Тодруулбал, их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ зун "АСА" циркийн байранд их засвар хийнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр "Аргагүй, 10 жил засвар хийгээгүй юм. Тав тухтай орчин бүрдүүлнэ гэдэг итгэлтэй байна. Та бүхнээсээ хүлцэл өчье. Баярлалаа" гэжээ. Ийнхүү түүний энэ мэдэгдлийг уншсан хүн бүр баярлаж суугаа нь дамжиггүй.

Дашрамд дуулгахад, циркийн барилгыг 1971 онд Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байсан гэдэг.

О.Ариун