ФОТО: МАН бага хурлаараа гурван асуудал хэлэлцэнэ
2019/04/29
МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.04.29/ хуралдаан 14:00 цаг болохоор товоо зарласан. Гэвч хурал цагтаа эхэлсэнгүй дөнгөж сая эхэллээ. Тус нам энэхүү бага хурлаараа гурван асуудлыг хэлэлцэх юм байна.
Нэгдүгээрт, УИХ-ын нөхөн сонгуулийн Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгуульд оролцох тухай,
Хоёрдугаарт, Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн хураах,
Гуравдугаарт, МАН-ын тайлан талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дөнгөж сая эхэлсэн бага хуралд 369 гишүүн оролцохоос 216 хүний ирцтэй эхэллээ.