Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлж санал луйвардан, С.Эрдэнийг АН-ын дарга болгосон
2019/05/01
Монгол Улсын Ерөнхий Сайд, Ардчилсан Намын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ үеэр нийт гурван асуудлыг хөндөв.
Тодруулбал тэрээр: " 2016 онд АН-ын даргын сунгаанд нэр дэвшмэгц АТГ намайг дуудан, сэжигтнээр татсан. Намын даргын санал хураалтаас гурав хоногийн өмнө яллагдагчаар татчихсан. Энэ бол Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын зохион байгуулсан ажил.
Нөгөө талд нь С.Эрдэнийг намын дарга болгохын тулд Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ нар нийлж байгаад Баянгол зэрэг ганц хоёр дүүргийн саналыг л луйвардсан.
Мөн Ерөнхийлөгчийн сунгаа яаж болсон вэ? гэдгийг хэлье. Намайг Ерөнхийлөгчийн сунгаанд унагаах ажлыг Ц.Элбэгдорж зохион байгуулж, унагасан.
Санал хураалтын өмнө С.Эрдэнэ Р.Амаржаргалыг дэмжинэ шүү гэдэг командыг намын гишүүддээ өгсөн. Азаар Х.Баттулга ялсан.
2017 онд Ерөнхийлөгчийн зөвлөх болсноосоо хойш намынхаа ажилд оролцохоо больсон.
Өнөөдөр Ардчилсан Нам "60 тэрбум"-ын схемийг хэрэгжүүлж байна. Жишээ хэлье. Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд 120 сая төгрөг өгдөг болчихсон. Энэ нам нам биш мөнгөний сүлжээ болсон.
Мөн гишүүдээ хасдаг, хөөдөг болчихсон. Ж.Батзандан, Л.Болд нарын байр суурийг би зөв гэж үзэж байна. Энэ хоёрыг намаасаа хөөгөөд Ардчилсан Нам бүлэггүй болчихсон. Энэ МАНАН-д л ашигтай. Одоо жирийн гишүүдээ хасдаг болчихсон. Тэр бүү хэл зарим суман дээр гурван хүн л саналаа өгч, АН-ын ҮБХ-ын гишүүдээ сонгодог болсон.
Иймээс АН-ыг өөрчлөх нэгдлийг санаачилж байна.
М.Энхболд, Ц.Элбэгдорж нарт хандаж үг хэлье.
Та нарт АН дэндүү томдоно шүү.
"Капитал" банкны луйвартай АН-ынхан хамаагүй. Нийгмийн даатгалынхан харин холбоотой, С.Эрдэнэ холбоотой.
С.Эрдэнэ сонинтой юм байна лээ. Тэр сониныхондоо : " Н.Алтанхуягийг хус, Ерөнхийлөгчийг хус, Зи Энхболдыг хус" гэдэг юм байна лээ.
С.Эрдэнэ намайг намаас хөөхгүй дээ, тэр С.Бямбацогтын баз хүргэн, МҮАН-аас орж ирсэн Д.Батцогт ч намайг хөөхгүй, цаас юу юм?
Би 1990 онд байгуулсан намаа ийм хулгайч, дээрэмчдийн гарт үлдээмээргүй байна. Би бол гараад явчихдаг хүн биш, үздэг, тэмцдэг хүн.
С.Эрдэнээ би чамайг мэднэ шүү, чамайг ямар гэмт хэргээр чинь барьцаалчихаад байгааг чинь ард түмэн ч мэдэж байна. С.Эрдэнээ, чамайг зайлуулнаа" гэсэн юм.
сонин.мн
Иргэн · 2019/05/03
ZUW. ZUW. ZUW. ZUW
Хаа хаа · 2019/05/02
ёоо жижиг Ал тай том байна Даа хүрээ хавиас хүн оргосон гэж мэдээ гарах юм байна
zochin · 2019/05/02
Alan huiyg dur esgegch hudalch bas hulgaich hogiin novsh.
Монгол · 2019/05/02
Ардчилсан намын даргыг Ардын намын дарга Ерөнхийлөгч 2 томилдог гэж одоо л мэдлээ шүү. Алтанхуяг даанч сүүлийн үед Ерөнхийлөгч Х,. Баттулга Ардын намын дарга У.Хүрэлсүх нарт тал засаад байсан ийм учиртай байсан юм байна аа
Зочин · 2019/05/02
Рецевтив царайтай Эрдэнэ нийгмийн даатгал хөрөнгөнд гараа их лав дүрсэн хүн дээ шалга
lol · 2019/05/01
unasan hund shaltag mundahgui unasan buhud yugdeg bile? Niigemd yamar baidagin buu med AH dotor ner hund muutai baij ih yum yarihimda
zochin · 2019/05/01
irgen gej deer yed hujaa narig heldeg baisan irgen ta soliorchee
Иргэн · 2019/05/01
Энэ мэдрэл зүгээр байгаа
Иргэн · 2019/05/01
Иргэн · 2019/05/01
Иргэн · 2019/05/01
irgen · 2019/05/01
altanhuyagiig demjih heregtei!!!Erdenyydiig hurdan namaas zailuulah heregtei!!!!
zochin · 2019/05/01
ene nus Yltanhuyg gedeg nuhur matriin nulims unagaj ene tend uilan duulan hudlaa shaaj yvdag hoorhiiloltei sda bolj deee chaavaas daa
Зочин · 2019/05/01
Эрдэнэ чамайг бодвол нохой зангүйл дээ
lhagbaa · 2019/05/01
Altanhyuag unen um heljee.Erdene namiin darga gej u baidag um