Алга дарам цаас ч байсан гадныхан руу барьж гүйдэг арчаагүй түшээд ИЧИГ ИЧИГ!!!!
2019/05/08
Оюутолгойд хийсэн шалгалтаар ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Гишүүдэд “нууц”-ын зэрэглэлтэй тараасан гээд сэтгүүлчдээс их нууж байна. "Үзвэл үнс болчих" гээд байсан нөгөөх дүгнэлтээ өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гээд гишүүд цуглатал юу болсон гэж санана.
Нөгөөх "нууц"-ын зэрэглэлтэй дүгнэлт материал нь аль хэдийн Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-ын гарт очоод зогсохгүй тэд нь ажлын хэсгийн дүгнэлтийн заалт бүрт нь хариу тайлбар биччихсэн гишүүдэд тараавал яах уу!!!!.
Ажлын хэсгийн ахлагч Д. Тэрбишдагва: “ Байнгын хорооны дарга Г.Дамба-Очир өнгөрсөн 5 дахь өдөр Оюу толгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн. Нэг их нуугаад
байх юм байгаагүй ” гэж мэдэгдэв.
Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй байсан,гишүүд одоо л танилцаж хэлэлцэх гэж байтал урьтаад нөгөө талд очсныг гайхах гишүүд ч байв. Уг материал дотор хөрөнгө оруулагчдаас нууцлах , зөвхөн Монголын төр шийдвэр гаргах түвшинд ч хэлэлцэх ёстой зүйлүүд байсан. Арай ч дээ!!! гэж дуу алдах мэргэжилтэн ч таарлаа.
Нэг ёсондоо тэдний хөлс хөдөлмөрөөр бий болсон мэдээллийг гэрээлэгч талд зарж буй ХЭРЭГ л дээ!!!
Ажлын хэсгийн дүгнэлтээс харвал:
1. Зэсийн баяжмал борлуулах гэрээгээ "бизнесийн нууц" гээд манай төрд үзүүлдэггүй
2. Зэс, алт, бусад дагалдах эрдэс баялгийн орцыг зөвхөн өөрсдийн лабораториор тодорхойлдог. Манай Геологийн төв лаборатори, Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрдөггүй.
3. Уурхайн нийт зардлын 6 хувийг "Рио Тинто" менежментийн зардал нэрээр шууд авдаг.
4. Дубайн гэрээгээр Рио Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө 1,9 хувийн шимтгэл авдаг.
5. Гэрээнд төслийн нийт үр ашгийн 53%-ийг Монгол улс хүртэнэ гэж тусгасан ч өнөөдөр үр ашгийн 56% -ийг хөрөнгө оруулагч тал хүртэж байна. 2055 он гэхэд Монголын талын хүртэх ашиг 31%, хөрөнгө оруулагч талын хүртэх ашиг 69% болох тооцоо гарчээ.
6. Гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулснаар өнөөдөр татварын ачаалал нь манай бусад аж ахуйн нэгжээс 5 хувиар бага байна.
7. Төрөөс өнгөрсөн жилүүдэд нийт 4 удаа татварын шалгалт орж, зөрчилд нь акт тавьсан ч 4-үүлэнг нь хүлээн зөвшөөрөөгүй.
8. 2009-2015 онд татварын 3,2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443,5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргасан.
гэх мэтийн засч залруулах ёстой зүйлүүдийг дурджээ.
Харамсалтай нь манай ДОЛДОЙ гишүүд аль хэдийн дүгнэлт нь бүрэн гараагүй байхад компанийханд өгчихжээ. Дүгнэлтийг урьтаж,нөгөө талд өгсөн энэ үйлдэл бол Монголын эрх ашигт харшилсан маш ноцтой ҮЙЛДЭЛ. Тэгээд ч байнгын хорооны дарга Г.Дамба-Очир:" ажлын хэсгийн дүгнэлтийг нөгөө талд өгөөгүй" гэж өчигдөр мэдэгдсэн нь бас л ээлжит худал мэдэгдэл байсан уу !!Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Дамба-Очир та тайлбар өгнө үү!!!!! Хэрвээ та өгөөгүй бол хэн өгснийг байнгын хорооны даргын хувьд та л хэлэх ёстой!!! Долоогчид олшрох тусам төр дархлаагаа алдаж байна.Эсэргүүцэх чадваргүй болсон цагт идээ бээрэнд баригдах л үлдэнэ.
Сэтгүүлч Б.Отгон 2019.05.07
ХЭНМЭДНХ · 2019/05/12
ЁСТОЙ ХЭЛЭХ ҮГ АЛГА ЯАХЫГ НЬ ХАРЪЯ ДАА
Зочин · 2019/05/10
Эрлийзүүд Монголыг зарж дууслаа
Зочин · 2019/05/10
Урвагч. Тагнуул
jjjjj · 2019/05/10
urbagch ur xuuxdeesee icheechee yrbagchii xuuxed gej xeluulux sxan uu yrbagch
бодлын хулгайч · 2019/05/09
ЭХ ОРНООСОО УРВАГЧ. ЦААЗАЛ
Иргэн · 2019/05/09
Дамба- Очир уу , Там- Очир уу гэдгийг хуулийнхан ялгаж салгах цаг нь өнгөрлөө шүү дээ.
Зочин · 2019/05/09
ЭНЭ ДАМБА-ОЧИР МАШ НО-ТОЙ ХҮН ДЭЭ.ОЮУ ТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ДАРГААС ЯАГААД ТАТГАЛЗСАН БЭ ГЭЭД АСУУЛТ ИХ БАЙНАА ЭНЭ ЭТГЭЭДЭД ЖДҮГЭЭС ЗЭЭЛ АВЧИХААД УЛАЙИ ЦАЙМ ҮГҮЙ ГЭЭЛ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫГ ДАЙРЖ ДАВШИЛДАГ ХҮН БАЙНА ЛЭЭ .ТЭРБИШДАГВА БОЛ ШУДАРГА ХҮН ШҮҮ.
иргэн · 2019/05/08
Очиж, очиж энэ хулхи нөхрийг явуулж байдаг
Санаа зовж байна. · 2019/05/08
Гишүүдээр байнгын хорооны дүгнэлт биш ОТийн тайлбарт үндэслэж дараагийн шийдвэр гаргуулах зорилгоор энэ балай юмыг зориуд зохион байгуулжээ
Шар нохой · 2019/05/08
Үүнийг л сонгодог "Урваач ноён" гэдэг юм даа. Дундад зуун Манжийн түрэмгийлэлийн эхэн үед дээрхи Дамба-Очир лугаа ноёдоос болж Монгол улс хохирсон билээ..... Арай л өрөвдмөөр эрлийз нохой юм даа...
зочин · 2019/05/08
энэ мэдээлээл үнэн бол их хурлын гишүүн хүн эх орноосоо урвасан хэрэг мөн.гэхдээ мэдэгдсэн нь болохоос өмнө нь хэдэн ч хүн ингэж мөнгөтэй хүний өмнө сөхөрч эх орноосоо урвасан бол.
Matilda · 2019/05/08
Зочин · 2019/05/08
яруу алдарт Эх орончид мандтугай л юм баналдаа
Зочин · 2019/05/08
Манай төрийнхөн гадныханд пялдагадана гэж үнэхээр дэндүү
Иргэн. · 2019/05/08
Баатар ч юм уу, Санжаасүрэн ч юм уу өөр жирийн иргэн байсан бол шууд шорон. Дамба-Очир бол манай шударга удирдагч нарын нэг. Та зөв.
зочин · 2019/05/08
энэ бол цэвэр эх ороноосоо урвалт хатуу хариуцлага тооц