Д.Дамба-Очир “хэрэг”-ээ хүлээв
2019/05/10
Парламент хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай нууцын зэрэглэлтэй баримт бичгийг гадны хөрөнгө оруулагч компанид шууд хүргүүлсэн асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан байдаг. Улмаар УИХ-д хүргүүлж, парламент дүгнэлтийг нь хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой байлаа. Гэтэл гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт тараагдахаас өмнө хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагад манай талын дүгнэлт очиж, тэдний зүгээс байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ нь парламентад гадны компанид “тал засагч” байгааг илхэн харуулсан үйл явдал болсон юм.
Тэгвэл энэ баримт бичигтэй шууд холбогдож, гадны компанид дамжуулсан байж болох гурван албан тушаалтан парламентад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар юм. Өчигдрийг хүртэл энэ гурван хүнийг хардаж байлаа. Сүүлдээ хэргийн эзэн өөрөө гараад ирэв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир алдагдсан дүгнэлтийн талаар нэг өдрийн өмнө “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа. Харин өчигдөр гарч ирж мэдээлэл хийсэн. Тэрээр “Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэлээ. Тэр Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-д өгсөн гэдгээ ийнхүү илчлэв. Нууцын зэрэглэлтэй гэх 43 хуудас материалтай парламентын гишүүд танилцаж амжаагүй байхад гадны компани байр сууриа илэрхийлээд эхэлсэн нь Д.Дамба-Очирын тарьсан хэрэг болж таарлаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:
-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн.
Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлт хаалттай байсан уу гэвэл хаалттай байсан. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэн, дэд ажлын хэсгийнхэндээ ч үзүүлээгүй, хав дарж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Материалыг задалсан асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой. Хэн, хаанаас тараасныг нь шалгуулж шийдэх байх. Өдийг хүртэл би хэвлэлийнхэнд хэлэлцээгүй асуудлын талаар мэдээлэл өгөхгүй хаалттай явж ирсэн. Харин Төрийн гурван өндөрлөг, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Хэлэлцэх гэж байсан асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой оролдлого гэсэн бодол надад төрж байгаа. Би ажлын хэсгийн ахлагчийнхаа хувьд Оюутолгой талд материал өгөөгүй гэдгээ хариуцлагатай хэлье” гэсэн байдаг. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир яалт ч үгүй л “хэрэгтэн” юм.
Одоогоор Оюутолгойтой холбоотой гурван ч дүгнэлт УИХ-д очсон хүлээгдэж байна. Дубайн гэрээнд хийсэн Аудитын байгууллагын дүгнэлт, АТГ-аас Оюутолгойн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлт, нөгөөх нь ийнхүү ил болоод байгаа УИХ дахь Ажлын хэсгийн дүгнэлт байсан юм. Үүнээс АТГ-ын шалгасан материалыг гишүүдэд өгөөгүй. Бусад бүх материалыг тараасан бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцэх юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин
2019.5.10 Баасан №97 (6064)
Бат · 2019/05/12
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
dash · 2019/05/11
TERBISHDAGVA GEJ NEG ZUNUG PIZDA BNA
Зочин · 2019/05/10
Та бид бүгд ер нь ямар гээчийн хачин нам тодотголтой хүмүүсийг өөрсдийнхөө дээр залаад,тэдэнд найдаад өнөөдрийг хүртэл яваад ирсэн юм бэ?Өнөөдөр өнгөрсөн ардчилалын жилүүдийг эргээд харсан чинь бидэнд битгий хэл эх оронд юм наалдах байтугай бүр долоон дордуулаад хаячихсан байх юм.Нийгэм,ЭЗ,аж амьдрал,байгаль дэлхий гээд дайрлага болцон юм шиг.За тэгээд цааш нь үргэлжлүүлэх үү ? Яах уу?
Зочин · 2019/05/10
Хаана хууль зөрчиж байна тэнд нь новшийн гишүүн байх юм одоо эх орноосоо урваж байна дахиад л толгойг нь илээд өнгөрөх үү шоронд үлдсэн насыг бартал хорь өөр сонголд толгойг нь ав эх орноосоо урвасан хүнд өөр ял байдаггүй юм үгүй бол өөрийгөа егүүдэг
Зочин · 2019/05/10
Эх орноосоо урвасан хэрэг. Мөнгө байхад эх орон ард түмэн хамаагүй болдог юм байна. Энэ нь ганц Дамба-Очир биш Баярцогт, Сайханбилэг, Элбэгдорж гээд л үргэлжлэнэ дээ. ??????????
зочин · 2019/05/10
энэ хүн эх ороноосоо уравчихаад яаж амьд явж чадаж байнаа зүгээр л амиа хорол гэж зөвлөе
Зочин · 2019/05/10
Зочин · 2019/05/10
pizda