Т.Баярхүү: Ц.Элбэгдорж Монголын улс төрчдөөс мөнгө хүүлэгчдэд хамгийн их үйлчилсэн хүн
2019/05/22
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
Ярилцлагын зочин: Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
Ярилцсан: М.Гал-Арив
Гэрэл зургийг: Ч.Анхныбаяр
“Ц.Элбэгдорж бол эрүүл хүн биш, хурц хэлбэрийн галзуу этгээд” гэж таны хэлсэн үг цахим орчинд цацагдсан. Ц.Элбэгдорж үнэхээр галзуу шүү гэсэн дэмжлэг, Т.Баярхүү өөрөө галзуу юм биш үү? гэсэн дургүйцэл аль аль нь байх шиг. Харин би танаас яагаад ингэж хэлэх болсныг тань давын өмнө асууя
-Мэдээж би эмч биш учраас Ц.Элбэгдоржийг сэтгэцийн нарийн шинжилгээнд хамруулж, онош тавиагүй л дээ. Гэхдээ ердийн ухаанаар тайлбарлая. Эрүүл, солиотой, галзуу гэсэн гурван ойлголтыг зөв тодорхойлох хэрэгтэй.
Эрүүл хүн бол өөрийгөө ямар удамтай хэний үр үргэлжлэл гэдгээ мэддэг, би хэн бэ? гэдгээ ойлгосон, бусдыг хүндлэх, сайн мууг ялгах, буруу зөвийг таних чадвартай байдаг. Монголчуудын уламжлалт ойлголтоор бол ёсоо дагаж амьдардаг байх учиртай.
Солиотой гэдэг нь үүний яг эсрэг. Сайн муу, зөв бурууг сольж ойлгодог гэсэн үг.
Эрүүл хүмүүсийн хувьд жигшмээр зүйл болох бусдын эд агуурсыг хулгайлах, луйвардах, үг үйлдэл зөрөх, худал хэлэх зэргийг юман чинээ бодохгүй хийдэг, хүний нандин итгэлийг зүгээр л “хошгируулаад, хашгируулаад” явчихдаг тоглоом төдийгөөр сэтгэдэг хүн бол солиорчихсон гэсэн үг.
Өөрийгөө л хичээ, ямар ч хамаагүй аргаар хөрөнгөтэй бол, тэгээд л сайхан амьдрах юм шиг үзлийг нео либерал онолоор түгээдэг. Иймээс ч нео либерал онол бол солиотой хүмүүст зориулсан гэж хэлж болно, тухайн улс дотор оршдог үнэт зүйл, ёс суртахууныг сольж байж тэр улсыг мөлждөг технологи.
Харин галзуу гэдэг бол яг үгийнхээ язгуураар “гал зуурна” гэсэн үг . Эрүүл байтугай солиотой хүн ч гэсэн асч байгаа халуун галтай зууралдаж барьж авдаггүй юм. Энэ бол бүр солиотойгоосоо хэтэрчихсэн ойлголт.
Ц.Элбэгдорж яг л энэ тайлбараар бол галзуугийнхаа шатанд оччихсон яваа хүн. Өөрөө угаасаа солиотой. Хүний амьдралыг ямар ч асуудлыг бид нар шиг эрүүлээр харахгүй, дандаа сольж ойлгодог гэсэн үг. Ийм л солиотой хүн 1990 оны өөрчлөлтөөр төрийн өндөр эрх мэдэлд хүрч, алдарших гаж дон, албан тушаалтай байх гаж дон, бусдаас илүү тансаг хэрэглээтэй байх гэсэн гаж донгийнхоо боол нь болж, улмаар галзуурчихсан.
Өөрөөр хэлбэл солиотой хүн ёс суртахуун мораль, этик гэдэг зүйлийн эрхэмлэхүйг сольж ойлгодог бол галзуу хүн ерөөсөө тийм мораль, этик гэж зүйл байдаггүй, эсвэл тэр мораль, этик чинь би байна аа гэж ойлгох хүртлээ эрүүл ухаанаа алддаг.
Ард түмэнд гэгээнтний дүр эсгэн итгэлийг нь олж, дараа нь доромжилж дээрэлхээд, хорин хэдэн жил ард түмний хувь заяагаар тоглоно гэдэг чинь галзуу хүний л хийх үйлдэл шүү дээ.
Ард түмэн бол үеийн үед хэзээ ч унтардаггүй гал. Ард түмэнтэйгээ буюу асч байгаа галтай очиж зууралдаад, улмаар өөрийгөө дийлж байна гэж эндүүрэх хэдий ч дэнгийн эрвээхэй шиг шатаж үхэж буй галзуу хүний эмгэнэлт нэг жишээг бид Ц.Элбэгдоржоос харж байна. МАНАН бүлэглэл гэгч бол солиорлын дээд хэлбэрт орсон галзуучуудын нэгдэл.
Тэднийг бүгдийг нь Ц.Элбэгдорж шиг төгсгөл хүлээж байгаа.
Өөрөөр хэлбэл би хэн нэгнийг гүтгээгүй, доромжлоогүй, анагаахын шинжлэх ухааны онош тавиагүй. Харин нийгмийн сэтгэл зүй, хувь хүний сэтгэл зүй, тухайн үндэстний уламжилж ирсэн ёс заншил, түүнийг дагасан ёс суртахуун, уламжлал, бусдыг хүндлэх, итгэл даах чанар, хүнлэг чанар зэрэг олон хүчин зүйлсийг харьцуулан үзэх замаар тухайлсан бие хүнийг солиотой юм уу? галзуу юм уу? гэдгийг тодорхойлсон хэрэг.
Өнгөрсөн 30 шахам жилийнх нь нийгэм, улс төрийн үйл ажиллагаагаар та Ц.Элбэгдоржийг “галзуу” гэж дүгнэж буй юм байна, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой та танилууд уу?
- Би сайн танина.
Олон нийтийн дунд Ц.Элбэгдоржийг төрийн өндөр албан тушаалаасаа буусных нь дараа зарим улс төрчид “дэвсэж, өшиглөөд” байна гэсэн өрөвдсөн хандлага мэр сэр байдаг юм байна лээ. Магадгүй тийм хандлага, хүмүүс байдаг л байх. Миний хувьд анхнаасаа энэ хүнд шүүмжлэлтэй хандаж, үүнийгээ ч илэрхийлж ирсэн. 2010 оноос хойш хийсэн “Эрин цагийн дуудлага” нэвтрүүлгүүддээ Ц.Элбэгдоржийг солиотой этгээд, сонголтгүй сонгуулийн дүнд төрсөн Ерөнхийлөгч гэж хэлж байсныг үзчихэж болно.
Ц.Элбэгдоржийг УИХ-ын дэд дарга, МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслийн бүлгийн дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч байх жилүүдэд би УИХ дахь МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслийн бүлгийн зөвлөхөөр ажиллаж байлаа. Тэр үеэс л би Ц.Элбэгдоржийг Монголчуудын амьдралаас тасарсан, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодитой ойлголтгүй, ажил хөдөлмөрийн ямар ч туршлаггүй, хөөргөн хийсвэр буюу солиотой нөхөр юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн.
Одоо бол мань эр хэдийн галзуугийн шатандаа оччихож.
Та бүхэн хараарай, саяхан сэтгүүлчдийг цуглуулаад ярилцлага өгөхдөө хэлж байгаа зүйл нь эрүүл байтугай солиотой хүн ярихааргүй л юм байна лээ. Ард түмнийг бараг шууд халз тулаанд дуудаад л, басамжлаад л, яг л галтай зууралдчихсан дэнгийн эрвээхэй шиг шатаж байна лээ, хөөрхий. Уг нь Ц.Элбэгдорж төрийн өндөр албан тушаалд хамгийн удаан ажиллаж, ийм нүгэлтэй, хорлонтой үр дагаварт эх орноо хүргэснийхээ төлөө Монголын ард түмний өмнө үеийн үед толгой гудайж, аврал эрж явах ёстой хүн.
Ц.Элбэгдоржийн сүүлийн 30 шахам жилийн улс төрийн үйл ажиллагаанаас Монголын нийгэмд хамгийн их сөрөг үр дагавар авчирсан шийдвэр нь юу юм бэ?
-Ц.Элбэгдоржийн учруулсан бодит хохирол нь Монгол улсыг 30 миллиард долларын өрөнд оруулсан явдал. Ер нь бол Ц.Элбэгдорж Монголын улс төрчдөөс харийн мөнгө хүүлэгчдэд хамгийн их ашиглагдсан хүн. Өөрөөр хэлбэл ард түмний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж байгаа юм шиг ярьж, эсрэгээрээ төсөөлж ч байгаагүй их зовлон бэрхшээлд унагасан. Дэлхий дээр нео либерал үлгэрийг ярьдаг оюун санааны алуурчин, гардан хэрэгжүүлдэг эдийн засгийн, төрийн гэсэн гурван төрлийн алуурчин байдаг.
Ц.Элбэгдорж бол сонгодог утгаараа оюун санааны ч алуурчин мөн. Эдийн засгийн ч алуурчин мөн. Монголын төрийн галыг нь, голомтыг нь бүр бөхөөх шинжтэй үйлдэл ч олныг хийсэн буюу төрийн ч алуурчин юм.
Ц.Элбэгдорж үүнийг санаатай хийсэн юм уу? Аль эсвэл...
- Ер нь бол хүүлэгчдийн технологи маш энгийн.
Яг л энэ Ц.Элбэгдорж шиг алдарших, албан тушаалын, хэрэглээний гаж донтой хүмүүсийг тухайн улс дотроос нь өдөөн гаргаж ирээд, улмаар дөрөв дөрвөн жилийн хугацаатай хооронд нь солиод л, олон арван жил болно. Хөөрхий иргэд нь “Болно бүтнэ” гэж горьдож хүлээсээр байтал 30-аад жил өнгөрчихдөг. Ази, Африкийн колоничлогдсон, бүхнээ алдсан сүүлийн 60 гаруй жилийн түүх нэн шинээрээ байна. Энэ бүх түүхэнд яг л тухайн нутгийн Элбэгдоржтонгуудыг ашигладаг.
Таны “Эрин цагийг оношлохуй” нэвтрүүлэг дээр нэр дурьдагдсан бас нэг хүн бол Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг . Д. Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж хоёрыг “Эрдэнэт”-ийн 49 % -ийг хувьчилж авах үйл ажиллагааг хамтарч зохион байгуулсан ч гэж ярьдаг.
- “Сахал” Д.Эрдэнэбилэг гээд байгаа хүнийг би маш сайн танина. Тэр хүн бол зүгээр л увайгүй шуналтай, шуналаа гүйцэхийн тулд юу ч хийхээс буцахгүй ердийн л хэрэглээний гаж донтон.
Худалдаа Хөгжлийн Банкыг хувьчилж авахаас эхлээд л олон улсын нэр бүхий банкны эзэд, мөнгө хүүлэгчдээс зээл авч, төлөх ямар ч боломжгүй болсон учраас дараа дараагийн том мөнгөний урсгалтай аж ахуйг авах хэлбэрээр зээлээ сунган амьдарч буй хүн шүү дээ.
Их хэмжээний мөнгөний урсгалтай аж ахуй гэж Монголд юу юу билээ дээ? “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт” гэсэн хэдхэн л том экспортын мөнгөний урсгал байгаа.
“Оюу Толгой”, “Тавантолгой” нь эзэнтэй юм чинь ганц эзэнгүй байгаа төрийн үйлдвэрээс нь л авах гарц бий. Түүнийгээ авахын тулд нөгөө “галзуу” Ц. Элбэгдоржийг аргалж, зальдаж байгаад албан тушаалынх нь туслалцааг авна. Хам хэрэгтнүүд гэх юм уу даа. Ц.Элбэгдорж нь өнөөгийн орчин цагийн мөнгөний нийгэм дэхь гурван төрлийн аллагыг гурвууланг нь хийдэг, харийн луйварчдын сонгосон жүжгийн гол дүр. Д.Эрдэнэбилэг бол уг жүжигт хам хэрэгтэн болж, мөнгөний үндсэн урсгал болох Монголын томоохон банкийг удирдах замаар барьцаалагдсан аж ахуйгаараа дахиж өөрийнхөө зээлийг сунгаад, олигархи хэлбэрийн насаа уртасгах гэсэн жижиг гарын шуналын донтон.
Таны галзуу гэж тодорхойлсон Ц.Элбэгдорж УИХ-д гурван удаа сонгогдож, Ардчилсан хүчний намын даргаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр мөн хоёр удаа ажиллажээ. Бизнест үзүүлэх төрийн дарамтыг арилгах, шударга ёс тогтоохоос эхлүүлээд гол амлалтууд нь үндсэндээ биелүүлээгүй нь хэн бүхний өмнө илт. Гол нь Ц.Элбэгдорж гэдэг улс төр дэхь үзэгдлээс авах сургамж нь яг юу юм бэ?
Товчхондоо бол сонголт хийх эрх чөлөөг л ардчилал гэдэг. Гэтэл бодит байдал дээр 1992 онд батлагдсан Үндсэн Хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-д суудалтай нам дэвшүүлдэг нь гажиг зүйл юм.
Өөрөөр хэлбэл энэ галзуу хүнийг Монголын ард түмэн хүсэж сонгоогүй. АН л энэ галзуу хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвшүүлчихсэн.
Энэ тохиолдолд мэдээж нэр дэвшсэн Элбэгдорж, Бат-Эрдэнэ аварга хоёрын аль нэгийг л сонгож таарсан. Аль нь Монголын ард түмний хүсэж дэвшүүлсэн хүмүүс биш.
Нөгөөтэйгүүр хүссэн ч эс хүссэн ч энэ муухай өнгө мөнгөний хорвоод орлоггүй, мөнгөгүй бол амьдарч болохгүй. Мөнгө гэдэг нь товчхондоо бол зээл. Иргэдийн дийлэнхи нь л цалингийн, тэтгэврийн , орон сууцны, автомашины, хэрэглээний зээлтэй. Гэтэл зээл хэнд олддог юм, хэн хамгийн их зээл авах боломжтой юм бэ гэхээр төрийнхөн л гэсэн хариулт гарна. МАНАН бүлэглэлийн толгой болон бие хэсэгт хэсэг үг. ЖДҮ гээд л бид нар мэддэг болсон шүү дээ.
Харин МАНАН бүлэглэл гэх пирамидын хамгийн доод хэсэгт нь байрладаг МАН, АН-ын гишүүн гэх хөөрхий зуун хэдэн мянган хүн чинь тухайн намынхаа жинхэнэ хамжлага боолчууд нь. Тэд улс төрөөс шууд шалтгаалдаг тухайн ажлын байраа алдчихвал, ямар ч орлогогүй болчихно. Энэ тохиолдолд нөгөө зээлэнд өгч байгаа хэдэн төгрөгөө алдчихна. Иймээс л МАН, АН-гийн удирдлага, улс төрчид гэх дарга нараа хулгайч, луйварчин гэдгийг нь мэдсээр атлаа “манай нам, танай нам” гэж ярьж явдаг.
Энэ л мөнгөнөөс шууд хамааралтай гажиг бүтэц МАНАН-г оршин тогтнуулж, Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ мэтийн хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүртлээ дампуурчихсан хэрэг.
Нөгөөтэйгүүр Ц.Элбэгдорж мэтийн нөхдөөс Монголын ард түмэн “нуруугаа авсан морь шиг хаширч сурч байна” гэдэг бол ололт. Сайн ухаарч чадвал ахиж Монголчууд алдахгүй гэдэг сайн тал бас бий.
Ц.Элбэгдорж бол яг энэ үед амьдарч байгаа Монголчууд бидний хувьд үнэхээр том гамшиг, галзуурал. Би өөрөө тэнгэрт итгэдэг хүн. Тэр утгаараа тэнгэр энэ хүнийг муу талын баатраар сонгоод ард түмнийг ухааруулж байгаа гэж хэлж болно.
За ингээд өндөрлөе дөө. Ганц хүнийг шүүмжлэх гээд ярилцлага хийчихсэн юм уу? гээд нилээн л шүүмжлэлд өртөх байхдаа, та бид хоёр?
-Асуудал Элбэгдорж гэдэг хувь хүндээ биш л дээ, М.Гал-Ариваа.
Ц. Элбэгдоржийн оронд магадгүй өөр Хоосондорж ч юм уу, Гуйлгачиндорж ч юм уу хэн ч байсан байж болно. Гол нь ийм хөнгөн хийсвэр, ажил амьдралын туршлагагүй, боловсрол, ёс зүй, хүнлэг сэтгэл гэж юу ч үгүй хүмүүсийг л өдөөж, тухайн үндэстний оюун санааг самууруулан, тухайн улсын төрийг бусниулдаг, ард түмнийг нь мунхруулдаг технологийн тухай, Монголчууд бид түүнийг таниж мэдэн дахин алдахгүй тухай яриа боллоо гэж би дүгнэж байна.
М.Гал-Арив
сонин.мн
Зочин · 2019/05/27
Элбэгдорж Монголыг тусгаар тогтнуулж, өндөр хөгжүүлсэн. Жэнко ядууруулж, Монголын тусгаар тогтнолыг зарах гээд ч зарж чадахгүй. Эрдэнэс Тавантолгойн өнгөрсөн жилийн орлогыг Элбэгдоржийн иргэн бүрт өгсөн 1072 ш хувьцаанд нь Монголын иргэн бүрт хуваарилья гэсэн Жэнко овоолсон шороогоо төрд дахин шахаад 280 сая доллар Эрдэнэс Тавантолгойгоос хувьдаа авсан тул иргэд ногдол ашиг авахгүй боллоо. Жэнко шуналтаа чи үхээчээ.
Зочин · 2019/05/27
Шархадны галзуу Баярхүү ч гэх шиг солиот дээр өөрөө өөрийгөө магтаж сэтгэгдэл бичжээ. Баярхүү ч гэнүү хэн ч танихгүй хүүрээ чи эхлээд наад зузаан хирээ сайн зүлгэж угааж хирнээсээ салаа саарал хирээ. Дараа нь галзуугийнхаа эмнэлэгт хэвт.
Зочин · 2019/05/27
Энэ нүд чих гээд байгаа гаж донтон агуйд очиж амьдраачээ зайлаачээ. Бусад нь хөгжилтэй, гар утастайгаа өндөр байшиндаа амьдарнаа.
Зочин · 2019/05/27
Ардчилал, эрх чөлөө Монголд авчирч Монгол орныг монголчуудыг өндөр хөгжүүлж, хүссэн улсдаа, хотдоо, аймагтаа чөлөөтэй зорчих эрхтэй болгосон Элбэгдоржийг дэмжиж байна. Туркменистанд хөдөөнөөс хот руу айлчлахдаа виз авдаг гэсэн. Монгол ч тийм байсан юм шүү. Элбэгдорж энэ бүгдийг болиулж, дээр түүнийг муулаад байгаа алмаст өөрийгөө муулах эрх олгосон. Элбэгдорж бол гайхамшиг.
нүд чих · 2019/05/23
Монголд албан тушаалын хэрэглээний гаж донтонгуудын нөлөөгөөр мөнгөл учраа алдсан нь үнэн. Энд нэг нөхөр өндөр шилэн байшинтай болж монгол их хөгжсөн гэж. Энэ бол хөгжил биш. Хэрэглээний гаж донтонгууд гадны хөрөнгөөр хийсэн ажлууд. Нэг л мэдэхэд монголчууд ямарч эрх мэдэлгүй гишгэх газаргүй болно шүү
bold · 2019/05/23
Bugs doloogchid BAYARHUUG buu muul ELBEGDOR gej galzuug 7 uuliin thaana dov jalganii dor orj uhej uregdhiin ulziitei saihan eruuliig urgun devshuuliaaaa Ter eruul bat orshigee
Зочин · 2019/05/22
Алмас четгер Баярхvv гэгч гvтгэгч зайлаа! Ард тvмэн бид Элбэгдоржийг дэмжинэ!
Зочин · 2019/05/22
Ард тvмний телее, Монголын телее юу ч хийгээгvй хэн ч танихгvй, аймшгийн киноны зомби хар евее Баярхvv гэгч
Зочин · 2019/05/22
Баярхvv гэгч галзууд уу тиймээ!
Зочин · 2019/05/22
Хvн айж нохой зугадмаар Жэнкогийн тролл евее еерее еертее сэтгэгдэл бичжээ энэ дээр.
Зочин · 2019/05/22
Зурган дээрхи аймшгийн киноны амилсан четгер дээр бичээд байна уу ха ха.
Зочин · 2019/05/22
Элбэгдоржийн vед Монгол асар ендер хегжиж, Дэлхийн удирдагчид Монголд чуулж, Монгол шилэн барилгаар дvvрч, ард иргэд ажилтай орлоготой, аз жаргалтай, амар амгалан байсан! Харин Элбэгдорж тереес явж Жэнко гарсан 2 жилд Жэнкогийн хvvхдvvд хvн алж, Терийн ордонд Жэнкогийн хажууд бизнесмен улс теря учир битvvлгээр алагдаж, Монголчууд идэх махгvй, хийх бензинээ хvчрэхгvй тартагтаа тултал ядуурч байхад Жэнко Эрдэнэс Тавантолгойн цэвэр орлогыг шороо шахаж хуу хамж ард тvмнээс дээрэмдэн хувьдаа авлаа! Жэнко огцроочээ, алуурчин, терийн менгений хулгайчаа!
Зочин · 2019/05/22
Ер нь их л зөв дүгнэлт хийжээ. Ерөнхийлөгч гэдэг эрхэм хүндтэй төрийн өндөр сэнтийд суусан хүн ингэж их алдаа хийж Монгол эх орныг минь дампууруулж уруудуулж доройтуулах бүхий л зүйлийг гардан хийсэн хүнийг яав ч ухаалаг хүн гэж хэн ч хэлэхгүй. Харин үүний эсрэг нь тэнэг, мангуу, солитой гэхэд нэг их буруудахгүй л болов уу
Зочин · 2019/05/22
Энэ шархадны галзуурсан этгээд Баярхvv ч гэх шиг Монголын телее, монголчуудын телее юу ч хийгээгvй байж еерт нь Эрх челее олгож, дэмий донгосох эрх егсен Элбэгдоржийг гvтгээд юу ч долоохгvй. Ард тvмний менгений хулгайч Жэнко хэдэн цаас егч байна уу арзгар алмас хэн ч танихгvй ухна евее гуай?
Зочин · 2019/05/22
Батхvv агсаныг Терийн ордны 3 давхраас шидэж алсан алуурчин Жэнко Монголын телее монголчуудын телее юу ч хийгээгvй!!! Харин терийн менгийг хулгайлж улсад 1 их наяд 500 тэрбум тегрегийн хохирол учрууллаа! Ард тvмний менгийг буцааж телж Батхvvг алсан хэрэгтээ шалгагдаачээ шуналт алуурчин Жэнко!!! Энэ солиот алмасан троллоо аваад шалгагд Жэнко!!!
Зочин · 2019/05/22
Т.Баярхүү: Ц.Элбэгдорж Монголын улс төрчдөөс мөнгө хүүлэгчдэд хамгийн их үйлчилсэн хүн санал нийлж байна.
irgen · 2019/05/22
монсоникийн баярхүү харин хаа очиж яг үнэнийг хэлсэн бна. хүмүүс ингэж ярьдаг ч ил хэлдэггүй ш дээ. баярлалаа, дээрх яриа бол үнэн, ард игэд тэнэг биш
иргэн · 2019/05/22
Галзуурсан хүнийг галзуу гэж хэлж болохгүй шүү дээ. Уурандаа үхчвэл яаанаа
зочин · 2019/05/22
Эбэ өөрөө доор бичээд байгамуу ккк.Ёстой өөдгүй хүн дээ,лалар гэхээс өөр хэлэх ч үг олдохгүй.
Зочин · 2019/05/22
Элбэгдорж өөрөө сэтгэгдэл биччихэж ккк
Зочин · 2019/05/22
Энэ vc толгой нь сэгсийсэн шар хадны евчтен ардчиллын эцэг Элбэгдоржийг бvv гvтгэ! Элбэгдорж энэ галзууд эрх челеетэй яриз эрх, Тавантолгойн 1072 ш хувьцаа олгосон!!!