Бие даагчид хамтарч нам эвсэл байгуулахгүй
2014/03/04
УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар нийлж "Монгол хүний төлөө" нам байгуулах болсон тухай мэдээ зарим хэвлэлээр цацагдсан. Мөн уг намд УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан нар элсэж орно гэсэн юм.
Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хариултыг онцолж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Би энэ талаар анх удаа сонсож байна. Энэ бол худал, ташаа мэдээлэл” гэсэн юм.
Ямартай ч бие даагчид хамтарч нам эвсэл байгуулахгүй, байгууллагаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Х.Даваа